Сургалт, Зөвлөгөө
CD болон DVD-г дахин ашиглах санаанууд
Дэлхий дээр жил бүр олон тэрбумаар нь CD болон DVD-г үйлдвэрлэн гаргадаг бөгөөд хэрэглэж дууссан бүтээгдэхүүнийг бид өдөр тутмын амьдралдаа хэрхэн дахин боловсруулж ашиглаж болох талаар сонирхолтой санаануудыг та бүхэнд хүргэж байна. Нэг талаар хаягдал бүтээгдэхүүнийг дахин ашиглах, мөн дахин мөнгө зарцуулахгүйгээр орчноо тохижуулах, сургалтын хэрэглэгдэхүүн болгон ашиглах давуу талтай. Эдгээрийн гэр орондоо болон цэцэрлэг, сургуулийн орчинд ашиглахад бүрэн боломжтой. Та бүхэн туршаад үзээрэй. Амжилт хүсье.
Эх сурвалж: www.goodshomedesign.com
БҮЛГИЙН ЭЦЭГ ЭХЧҮҮДЭД ЯВУУЛСАН СУРГАЛТЫН ЯВЦ
2014 оны 09 сарын20
Нийтэлсэн арга зүйч В.Бадамгарав 2014-09-20
СЭДЭВ: НАСНЫ ОНЦЛОГ
Хоёр настай хүүхдийн хөгжлийн онцлог
Хүүхдийн 2 нас бол нялх үеэс бага насанд шилжих үе билээ. Энэ шилжилтийн үед урьд төлөвшсөн зан төрх хөгжиж, өөрчлөгдөн шинэ шинэ зан төрх бий болно. Энэ насны хүүхэд өөрөө бие дааж юм хийх эрмэлзлэл идвэхитэй болсон байдаг. Хоёр настнууд нүдээр үзэж чихээр сонсож гараар барьсан зүйлээ дуурайх үйлдэл хийдэг онцлогтой. Иймд тэдэнд юмыг зориудаар заах биш дуурайлгах замаар янз бүрийн хэвшил дадалд сургах нь хялбар байдаг. Хэрэв хоёр настай хүүхдийг сайтар ажиглавал урьд дуулгавартай байсан хүүхэд маань зөрүүд байдал гаргах болсныг харна. Энэ насны хүүхдийн хамгийн дуртай үг нь “үгүй” . Тэд заримдаа юу хүсээд байгаагаа ч үл мэднэ. Цай уу гэхэд сүү уух гэнэ. Сүү өгөхөөр уухгүй гэнэ. Хэрэв бид сайн ажиглах юм бол эцэг эх насанд хүрэгчдээс өөрт нь тулгасан хүсэлтийг хүлээн авахгүй гэсэн санааг харж болно. Энэ нь чухамдаа түүнийг хүсэхгүй байгаад биш, харин бусдын тушаах, даалгахыг биелүүлэх дургүй байгаагаас тэр юм. Хүүхэд өөрийгөө бие хүн гэдгийг мэдэрч эхэлнэ. Тэгээд ч түүнийгээ нотлох шаардлагатай болно. Чухам яаж нотлох вэ? Үүнээс өмнө насанд хүрэгчдийн хэлсэн бүгдийг үг дуугүй зөвшөөрдөг байсан. Харин одоо бол түүний эсрэг, өөрийн хүслээ сөргүүлэн тавих болжээ. Яг энэ үед эцэг эхийн сурган хүмүүжүүлэх ажлын алдаанууд гарч ирнэ. Зарим эцэг эх хүүхдээ тэгж эрхлүүлэхгүй , тэдний аль аашийг дагах вэ гэсэн бодлын үүднээс өөрийн шаардлага дээрээ хатуу зогсоно. Энэ нь хүүхдийг аажмаар идэвхи муутай, аймхай болгон хувиргах талтай. Гэтэл зарим эцэг эх үүний эсрэг өөрөөр хэлбэл дуу шуугиан уйлаан майлаанаас аль болох зайлсхийж, хүүхдийн хүссэн болгоныг биелүүлэх гэж чармайдаг. Энэ нь хүүхдийг тогтсон дүрэм журам баримтлах өөрийн хүслээ хязгаарлах чадваргүй болгож саад бэрхшээлд амархан сөхөрдөг өөрийн хүсэл нь нийгмийн боломжтой зөрсөн тохиолдолд амархан бухимддаг, дотроо зөрчилддөг, үүнээсээ гарах арга замаа олж чаддаггүй хүн болоход нь нөлөөлдөг. Тэгвэл эцэг эх яах ёстой вэ? Зөнгөөр нь орхих уу эсвэл хатуу зүрх гарган өөрийн үзэл дээр бат зогсох уу . Энэ тохиолдолд хамгийн шилдэг аргын нэг бол хүүхдийн анхаарлыг өөр тийш нь хандуулах , өөр үйл ажиллагаанд татан оруулах явдал юм. Хоёр настнууд ердийн өсөж байгаа бол биеийн жин нь 12-12,5 кг, өндөр нь 84-85 см байдаг. Тэдний тархинд явагдах хөөрлийн үйл явц нь саатлын үйл явцаас илт давуу байх тул юманд тэвчээртэй хандах, өөрийгөө эзэмдэх чадвар сул байна. Хоёр настнуудын гол хэрэгцээ хөдөлгөөн юм. Иймд тэд ямагт хөдөлж байхыг эрмэлздэг. Энэ насанд хүүхэд юмыг дуурайх онцлогтой учир зориудаар дуурайлгах замаар зааж сурган янз бүрийн дадал хэвшил төлөвшүүлэх боломжтой.
Хоёр насны эхээр хүүхэд үндсэн өнгө ба нарийн дуу авианы өндөр намыг ялгаж эхэлдэг байна. Авиа дууны аянд тохируулан хялбар хөдөлгөөн хийнэ. Хоёр нас бол хүүхдийн хэл ярианы хөгжлийн үе юм. Тэдний эхний үед үгийг хураангуйлан хэлдэг. Тэд хүний хэлснийг сайн ойлгохын зэрэгцээ өөртөө үг цуглуулж , үгийн нөөцөө баяжуулж байдаг. Үгийн нөөц нь 250-300 орчим хүрнэ. Энэ насанд авиа үсгийг зөв дуудахад нь анхаарах хэрэгтэй. Олон удаа дуурайлган хэлүүлэх нь илүү үр дүнтэй. Хоёр настнуудад бие биеэ асрамжлах, дэмжих сэтгэл шинээр болно. Хамт явж байгаад нэг ойчвол нөгөө нь татан босгох, уйлбал аргадах, тоглоом чихэр боовоо хуваалцах зэргээр хандана.
Дөрвөн настай хүүхдийн хөгжлийн онцлог
Дөрвөн нас нь хамгийн ярвигтай насны нэг юм. Тэдний зан төрхийг сурган хүмүүжүүлэгчид “уяанаас алдуурсан нас гэж тодорхойлдог. Хайр булаам, энхрий дөлгөөн, ялдам 3 настнууд гэнэтхэн хөдөлгөөнтэй дураараа, үгэнд орохгүй болоход эцэг эх нь гайхаж, бид ямар нэгэн алдаа гаргав уу гэж эргэлзэхэд хүрдэг.Гэвч энэ нь 4 настай хүүхдийн сэтгэл зүйтэй холбоотой юм. Хүүхэд энэ насанд хамтарч тоглох дуртай, тэдэнд найз нөхөд илүү шаардагдах боловч хоорондын харилцаа нь нэлээд ээдрээтэй болно. Хэрэв 4 настай хоёр хүүхэд тоглож байхад 3дахь хүүхэд ирвэл түүнийг гадуурхах шинжтэй байдаг нь ажиглагддаг.Гэвч удалгүй өөр нэгэн хүүхэд ирэхэд, саяхан өөрөө гадуурхагдаж байсан хүүхэд эргээд гадуурхах болно. Тэдний тоглож байхыг харахад сүрдүүлэг, хашгираан, хатуу шаардлага маргаан голлодог. Харилцааны энэ хэлбэр өөрийгөө магтан ярих, бие биедээ гайхуулах зан юм. Юм л бол би би гэнэ. Дөрвөн настнууд шулуун шударга, эрс хурц зантай байдаг тул нилээд бүдүүлэгдүү харилцаатай, бусад хүмүүсийн санаа бодол хүсэл сонирхол түүнд огт хамаагүй юм шиг авирлана. Тэд өөрсдийн санаан зоргоор аашлана. Маргахдаа амархан, сэтгэлийн гүн хөдөлгөөнтэй эсвэл ичэмхий, үг дуугүй байдал гаргана. Тэнэг мангар ховдог гахай гэх зэрэг бүдүүлэг үгсийг амархан тусгаж, ямагт хэрэглэх дуртай байдаг. Тэд харсан юм болгоноо минийх байх ёстой гэж бодно. Ийм байдал нь заримдаа эцэг эхчүүдийг хүнд байдалд оруулдаг. Тэд бусдын тоглоомоор тоглож байгаад аваад явчихна. Энэ нь хүүхдийн хязгаарлагдмал сэтгэлгээтэй холбоотой. Ийм тохиолдолд эцэг эх тайван байдлаар бусдын юмыг хамаагүй авч болохгүй гэдгийг тайлбарлаж өгөх нь зүйтэй. Дөрвөн настай хүүхдийн сэтгэц, хөдөлгөөний энерги нь гайхалтай их байдаг. Тэд бүхэл өдөржин гүйж харайж, тоглож наадна. Ярих хүсэл нь хязгааргүй. Тэдний тавих асуулт нь өдрөөс өдөрт ихсэж өчүүхэн л шалтаг гарвал ярьж байдаг. Хэрэв ярих хүнгүй бол ганцаараа ярина.
Чухамхүү энэ насанд эцэг эх хүүхдийн хэл ярианы зөв хөгжилтөнд их анхаарах хэрэгтэй. Энэ насны хүүхэд эд юмсын тухай тодорхой төсөөлөлтэй болж сав суулга гэрийн эд хогшил хувцас хунарыг мэдэх ба нар сар цас бороо уул ус мал адгуус цэцэг навчны талаар тоглоомын үйл ажиллагаандаа тусгадаг. Иймээс ч тэд үзсэн харсан зүйлээ дүрслэн чоно туулай морь болж тоглоно. Түүнчлэн элс шавар модоор байшин барилга, гүүр барьж тоглох дуртай. Хөвгүүдийн хамгийн тоглох дуртай тоглоом нь машин жолоодох байлдаж тоглох явдал юм. Төрөл бүрийн буу зэвсэг техникийн нэрийг амархан тогтооно. Дөрвөн настай хүүхэд хурц тод өнгөтэй гоё сайхан хэлбэртэй хөдөлгөөнтэй зүйлийг сайн тусгаж авна. Дүүгээ зурвал гутлын хонх, өвөөгөө зурвал таяг гаансыг нь тод дүрслэдэг ажээ. Дөрвөн настангуудын үгийн нөөц улам нэмэгдэнэ. Тэдний бүх үгийг жагсаан үзхэд 50% нь нэр үг, 28% нь үйл үг, 12% нь тэмдэг үгс байдгийг эрдэмтэд тогтоожээ. Гол үйл үг нь ав оч май ир ид гуй өг гэх мэт захиран тушаах юмуу хааяа гуйх хүсэх төлөвийн үг байдаг ажээ. Тэд төрөлх хэлнийхээ үндсэн дүрмүүдийг ямарч тусгай сургалтгүйгээр өөрөө бие даан эзэмшдэг байна.
Хүүхдийн энэхүү онцлогуудыг эцэг эх ойлгон, хүмүүжлийн ажилдаа харгалзан тусгах хэрэгтэй. Тэднийг хэрүүл маргаан гаргавал шийтгэхээсээ өмнө санаа бодлыг нь өөр зүйлрүү хандуулвал илүү үр дүнтэй гэлдгийг бүү мартаарай.
Зурагт үзэх хүүхдэд хэрхэн нөлөөлөх вэ?
Хүүхэд уйлагнаад, ээж ааваасаа салахгүй, гэрийн ажил хийлгэхгүй үед зурагт үзүүлээд суулгахаар хэдэн цагаар ч хамаагүй томоотой суугаад мөн чиг амар шүү.
Гэвч ингэж их зурагт үзэх нь хүүхдэд тун сөрөг нөлөөтэй. Тэр тусмаа 0-3 насны хүүхдэд зурагт удаан үзүүлэх нь хамгийн аюултай гэсэн судалгаа байдаг байна.
Зурагт үзэх нь:
• Хүүхдийн хэл ярианы хөгжилд сөрөг нөлөөтэй
Хүүхдийн хэл яриаг хөгжүүлэхийн тулд байнга л харилцан ярилцаж байх ёстой байдаг. Гэтэл хэдэн цагаар зурагт үзсэн хүүхэд хүний яриаг сонсохоос биш эргүүлэн ярилцах хүсэлгүй болдог. Тийм болохоор зурагтаас илүү бага насны хүүхэдтэйгээ тоглож, ярилцаж, үнсэж, тэврэж хамтдаа цагийг өнгөрүүлбэл хүүхдийн сэтгэхүй, хэл ярианы хөгжилд их тустай байдаг.
• Даган дуурайх
Хүүхдүүд өөрийн харсан үзсэн зүйлийг заавал дуурайх гээд байдаг хандлагатай. Тэр тусмаа зурагтаар гарч буй зүйлийн аль болох зүггүй, муу дүрийг хүүхэд авч үлддэг. Эцэг эхчүүд ч мөн адил хүүхдийнхээ өмнө гаргаж буй үйлдлээ хянаж байх хэрэгтэй.
• Цахилгаан соронзон долгионы нөлөөнд өртөх
Хайрч хуурсан түлэгдсэн хоол идэх нь ходоодонд тун муугаар нөлөөлдөг шиг цахилгаан соронзон долгион нь түүнээс илүүтэйгээр хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Энэ долгионы нөлөөгөөр толгой өвдөх, нойр хулжих, цээжлэх чадавх буурах, хараа муудах, цусны даралт өндөр болох магадлал өндөр байдаг.
• Бие бялдрын хөгжилд нөлөөлөх
1-3 насандаа зурагт их үзсэн хүүхдүүдийн бүсэлхийн хэмжээнд өөрчлөлт ордог ба хүүхэд хэр их зурагт үзнэ төдий чинээгээр бүсэлхийн тойргийн хэмжээ ихэсдэг байна. Канадын Монреал хотын үндэсний их сургуулийн эрдэмтэд 1-3 насны 1413 хүүхдэд судалгаа хийхэд 7 хоногт 1 цаг зурагт үздэг хүүхдийн бүсэлхий дунджаар 0,5 мм-ээр нэмэгддэг гэсэн дүгнэлт гарчээ. Мөн АНУ-ын хүүхдийн эмч нар 2 настай хүүхдийг өдөрт 2 цагаас дээш зурагт үзүүлэхгүй байхыг зөвлөж байна.
Эцэг эхчүүд бололцооныхоо хэрээр бага насны хүүхэдтэйгээ цагийг өнгөрүүлж, түүнд хайртайгаа мэдрүүлж, анхаарал тавьж байх хэрэгтэй. Ингэснээр та хүүхдээ ирээдүйд өөрийгөө илэрхийлэх, найз нөхөдтэй болох, хүнтэй харилцах, холбоо тогтоох үндэс суурийг тавьж өгч байгаа юм шүү.
Хүүхдээ цэцэрлэгт хэрхэн дасгах вэ?
Хүн болгон л бага насны хүүхдээ цэцэрлэгт өгч, их юм сургахыг хүсдэг. Гэтэл өдий хүртэл эцэг эхийн хайранд умбаж байсан хүүхдэд дассан орчноосоо гарч, огт танихгүй мэдэхгүй газар ирээд, танихгүй хүний гарт үлдэж, танихгүй томчуул, олон хүүхэдтэй харьцана гэдэг маш хүнд алхам байдаг. Хүүхдийн даван туулах ёстой, хамгийн анхны хүнд буюу шилжилтийн алхмууд нь цэцэрлэгт орох, цэцэрлэгээс сургуульд орох явдал юм. Түүнчлэн нэг цэцэрлэгээс нөгөөд, нэг ангиас нөгөөд шилжих зэрэгт ч их анхаарал тавих хэрэгтэй. Эдгээр шилжилтийн үе нь хүүхдээс ихээхэн тэвчээр, дасан зохицох чадвар шаарддаг бөгөөд эерэг, сөрөг тал аль алинийг нь дагуулдаг.
Трансиционы судалгаа (Transition) буюу шилжилт, өөрчлөлтийн судалгаагаар шилжилтийн нэг үеийг амжилттай давсан хүүхэд дараа дараагийн шилжилтийн үеийг амжилттай давдаг нь нотлогджээ. Харин ийм шилжилтийн үеэр хүсэл хэрэгцээ нь хязгаарлагдаж, хэцүү байсан хүүхэд дараа нь дассан орчин нь дахин өөрчлөгдөхөд айх, хямрах, өөртөө итгэх итгэлээ алдах нь элбэг байдаг. (FHH 2012: харьцуул) Иймээс энэ үед нь хүүхдэд ихээхэн анхаарал тавьж, энэ үеийг даван туулах чадвар эзэмшихэд нь туслах тусгай арга хэмжээ зохион байгуулах хэрэгтэй. Учир нь хүүхэд энэ үед өөрийгөө анхаарлын төвд байна, эцэг эх, багш нар нь тусалж байна гэдгийг мэдэрвэл дараа дараагийн шалгуурыг айхгүй тайван хүлээж авдаг.
Цэцэрлэгт орсон эхний өдрүүд хүүхдийн хувьд маш том сорилт, даалгавар болдог. Зарим хүүхдүүд дахиж цэцэрлэгт явахгүй, гэртээ үлдэнэ гэж уйлж бахирна, зарим нь дуртай нь аргагүй цэцэрлэгтээ явна. Дахиж цэцэрлэгтээ явахгүй гэсэн хүүхэд эцэг эхийн толгойны өвчин болж үлдэнэ. Аргаа барсан эцэг эхчүүдэд “Орхиод явахаас өөр яах вэ. Тэгж байгаад дасчихна” гэсэн зөвлөгөө хүн болгон өгнө. Гэтэл бусад орнуудад энэ асуудалд маш нухацтай хандаж, цэцэрлэгүүд, багш, эцэг эхчүүд бүгд хамтран хүүхдийг цэцэрлэгт ороход тусгайлан бэлддэг.
Ийм арга хэмжээнүүдээс манай нөхцөлд авууштай нь:
Цэцэрлэг, багш нарын зүгээс:
-Нийт хамт олон нь хүүхдийн дасан зохицох үеийн сэтгэл санааны ач холбогдлыг ухамсарласан бөгөөд түүнд зориулсан хөтөлбөртэй байх
-Эцэг эхчүүдэд цэцэрлэгийнхээ үйл ажиллагааны талаар танилцуулах
-Эцэг эхчүүдэд хүүхдийн шинэ орчинд дасан зохицох явцын талаар мэдээлэл өгөх. Энэ талаар гарын авлагатай бол бүр сайн.
-Багш нар нь эцэг эхчүүдээс тухайн хүүхдийн онцлогийн талаар юунд дуртай, юунд дургүй, ямар ааштай зэрэг мэдээлэл авч, анхаарах
-Түүнчлэн хүүхэд цэцэрлэгийн бага ангид бүртгүүлэхэд эцэг эхэд нь хүүхдээ бэлдэх ёстойг анхааруулж, “Монсудар” хэвлэлийн газрын “Яагаад” цувралын “Миний цэцэрлэг” зэрэг цэцэрлэгийн талаар ном зөвлөх, боломжтой бол бэлэглэх
-Хүүхдийг өглөөд цэцэрлэгтээ ирэхэд нь сайхан хүлээн авч, тосож мэндлэх. Хүүхэд бүртэйгээ мэндчилэх, үдэх тусгай үг, дохио зохиож хэрэглэх нь хүүхдийг дасан зохицоход их тусалдаг.
-Багш нарын ажлын байрны тогтвортой байдлыг хангах. Ангийнх нь багш болон тосож мэндчилдэг хүн нь солигдоод байвал хүүхдэд дотно мэдрэмж төрдөггүй.
-Хүүхдэд дасан зохицоход нь туслах зорилгоор заавал бүтэн өдрөөр биш, эхэндээ хэдэн цагаар, дараа нь хагас өдрөөр, эцэст нь бүтэн өдрөөр цэцэрлэгтээ явдаг болж, аажмаар дасгах боломж олгох
-Хүүхдийн ойр дотны хүн, эцэг эхчүүдээс ээлж дараагаар цэцэрлэгт нь цугт нь байх боломж олгох
-Бага ангид хангалттай тооны багш, асрагч байх. Учир нь дасан зохицох үедээ байгаа хүүхдэд маш их анхаарал халамж шаардлагатай байдаг.
-Маш эелдэг, дотно, идэвхтэй харилцах. Гэхдээ хүүхдэд шууд тулгахгүйгээр, харилцаа тогтоохдоо хэр удаж байгааг нь ажиглах, хүүхдэд өөрсөдтэй нь харилцахыг эелдгээр санал болгох, хүүхэд үүнийг өөрөө хүлээн зөвшөөрөх боломж олгох. Хүүхэд болгон энэхүү харилцах саналд өөр өөрөөр хандахыг ойлгох, анхаарах
-Эцэг эхэд сайхан сэтгэгдэл төрүүлж, хүүхдээ цэцэрлэгт авчрах итгэл үнэмшилтэй болоход нь туслах
Хүүхдийн эцэг эх, ойр дотны хүмүүс:
-Хүүхэд шинэ орчинд ороход сэтгэл санааны хувьд маш хүнд байдгийг ойлгох
-Хүүхдийнхээ дэргэд “Манай хүүхэд цэцэрлэгт ороод яах бол?” “Цэцэрлэгийн багш нар ийм тийм” гэх мэтчилэн цэцэрлэг, цэцэрлэгийн орчныг муулж ярихыг цээрлэ. Харин ч дээрхийн эсрэг хүүхдэдээ “цэцэрлэг гоё” гэсэн ойлголт төрүүлэхийг хичээх. Үүний тулд цэцэрлэгийн тухай сайн сайхан жишээ ярьж, хүүхдээ цэцэрлэгт амжилттай, олон найзуудтай, зугаатай, сайхан байна гэдэг итгэл өгч, зоригжуулах
-“Монсудар” хэвлэлийн газрын “Миний цэцэрлэг” зэрэг цэцэрлэгийн тухай ном хамтдаа үзэн ярилцаж, эерэг сэтгэгдэл төрүүлэх
-Багшид нь хүүхдийнхээ онцлогийн талаар тодорхой мэдээлэл өгөх
-Болж өгвөл хүүхдээ эхэн үедээ бага цагаар цэцэрлэгт явуулж аажмаар дасгах, эсвэл цэцэрлэгт нь цуг байлцах боломж эрэлхийлж, оролдох
-Хүүхдэд цэцэрлэгт нь гарсан асуудлыг эерэгээр бусдыг ойлгох хандлагаар тайлбарлах, асуудлыг бие даан даван туулах, шийдвэрлэхэд нь туслах
-Хүүхдэдээ байнга урам өгч, зөв, сайн хийсэн үйлдлийг нь магтаж байх
Бадамаа 2014 оны 9-р сарын 2
Хүүхэд хэлд оройтож орох шалтгааны нэг нь уруул орчмын булчин сайн хөгжөөгүй байх явдал юм. Хүүхэд шүлсээ гоожуулах шалтгаан:
1. Хүүхдийн шүд гарах үед
2. Ямар нэг зүйлд анхаарлаа төвлөрүүлэхэд
3. Уруул орчмын булчин сайн хөгжөөгүй байх зэрэг юм.
Гурав дахь шалтгаан нь хүүхэд хэлд оройтож орох, дуудлага буруу байх гол нөхцөл болдог байна.
Хүүхэд ярихыг хүсч байсан ч уруул орчмын жижиг булчингууд төдийлөн сайн хөгжөөгүй учир ойлгомжтой ярьж чаддаггүй. Энэ булчингийн хөгжлийг удаашруулах нэг хүчин зүйл нь соосог юм. Нэг наснаас хойш соосог хөхүүлэх нь уруул орчмын булчингийн хэвийн хөгжлийг алдагдуулж гийгүүлэгч үсэг тод хэлж чадахаа больдог.
Хүүхдийн уруул орчмын булчинг хөгжүүлэхийн тулд доорх аргуудаас хэрэглээд үзээрэй.
- Хоолыг нь аль болох сайн зажлуулж идүүлэх
- Хүүхэд ээж аавыгаа ярьж байхад уруулын хөдөлгөөнийг анхааран хардаг. Хүүхдээ ээжийнхээ амны хөдөлгөөнийг дуурайлган хөдөлгөж болохоор, болж өгвөл хамгийн томоор амаа ангайж удаан гэгч нь яриарай.
- Хүүхэд гараараа ээжийнхээ уруулын хэлбэрийг өөрчлөн оролдох нөхцөлийг бүрэлдүүлж, хүүхэдтэйгээ ойрхон ярилцах бас үр дүнтэй.
- Лимбэ, бүрээ, хөөс ийг хүүхэдтэйгээ ээлжлэн үлээж тоглох нэлээн үр дүнтэй.
- Хүүхэд юм ярихдаа өөрийнхөө ярьж байгааг, амныхаа хөдөлгөөнийг харж болох боломж өгөх. /толь өгч харуулах г.м/
- Үе тэнгийн хүүхдүүдтэй тогтмол тоглуулж байх нь бусад хүүхдүүдийн ярьж байхыг хараад өөрөө тэр хүүхдүүд шигээ ярихыг оролдож эхэлдэг.
- Зурагт номыг шантралгүйгээр уншиж өгөөрэй. Хэд уншаад ч хүүхэд тэр номд гарсан үгсийг зөв хэлж чадахгүй байж болно. Тэгсэн ч гэсэн уншиж өгч тэр номд орсон үгсүүдэд дастал нь үргэлжлүүлээрэй.
Танд амжилт хүсье.
2014 оны 03 сарын 22 -ны өдөр "Хүүхдийн ертөнцөд таныг урья" нээлттэй хаалганы өдрийг зохион байгуулав.
Уг арга хэмжээнд нийт 145 хүн ирж оролцсон байна.
Уг ажлын хүрээнд дараах ажлыг зохион байгуулав. Үүнд:
- Үйл ажиллагааны тов тайлан тавих
- Эрүүл хоол сэдэвт үзэсгэлэн
- Санал хүсэлт хэлэлцүүлэг
ЭЭЖҮҮДИЙН ДУНД “ЖИЖИГ НОМ “ ХИЙХ АЖЛЫГ
ЗОХИОН БАЙГУУЛАВ.
2014 оны
03 сарын 17-22-ны
өдрүүдэд бүлгүүдийн ээжүүдийн дунд "Жижиг
ном хийх "
ажлыг зохион байгуулав.
Ээжүүд
нийт 317 ширхэг
ном хийж хүүхэд багачууддаа
бэлэг барилаа.
Энэхүү нээлттэй
үйл ажиллагаараа
·
Хүүхдийн өдөр
тутмын хоол хүнсэнд хэрэглэдэг
бүтээгдэхүүн суртачилах ажил
зохион байгуулж амталгаа
хийлгэсэн.
·
Ээжүүдийн дунд “
Жижиг ном хийх
“сургалтыг зохион байгуулж
дадлага ажил хийлгэсэн
. 138 ээж хамрагдаж 96 ном хийсэн
байна.
·
Үйл ажиллагааны төгсгөлд
6 эцэг эх өөрсдийн
саналыг хэлсэн.
·
Санал
асуулгад хамрагдсан эцэг эхчүүд авьяас, ном
хөтөлбөр ийн ажлын явц ,
хүүхэд бүрийг хөгжүүлж байгаа ажил, хоол хүнсний асуудлаар
талархал илэрхийлсэн бөгөөд дээд
байгууллагт дамжуулах асуудал гараагүй
болно. Цэцэрлэгийн гадна
тоглоомын талбайг тохижуулах
саналыг нийт эцэг эхчүүдийн 42 %
бичсэн байлаа.
Ээжүүдийн хийсэн номны
тоо.
№
|
Бүлэг, багшийн нэр
|
Хийсэн номын тоо
|
1
|
Д.Цэцэгмаа Бага “А”
|
27
|
2
|
С.Ичинноров Бага “Б”
|
21
|
3
|
Ч.Оюунцэцэг Бага
“В”
|
32
|
4
|
Д.Рагчаа Дунд
“А”
|
28
|
5
|
Н.Шагдарсүрэн Дунд “Б”
|
28
|
6
|
Д. Оюунгэрэл Дунд “В”
|
22
|
7
|
Б.Мөнхгэрэл Ахлах “А”
|
22
|
8
|
Я.Баярчимэг Ахлах “ Б”
|
32
|
9
|
Г.Өлзийбат Ахлах “В”
|
41
|
10
|
Д.Цэрэнлхам Бэлтгэл “А”
|
24
|
11
|
Б.Дармаа Бэлтгэл
“Б”
|
25
|
12
|
Ю.Буянхишиг Бэлтгэл “В”
|
15
|
Бүгд
|
317
|
жижиг ном хийх сургалт
ном хийх дадлага ажил
Ээжүүдийн хийсэн номнуудаар үзэсгэлэн гаргав.
ээжүүд хийсэн номоо тайлбарлаж ярив.
САНХҮҮЖИЛТЭЭР “НОМ”
БЭЛТГЭСЭН
ТУХАЙ ТАЙЛАНГ ЭЦЭГ ЭХЧҮҮДЭД ТАНИЛЦУУЛАВ.
Боловсрол Шинжлэх Ухааны сайдын 2012 оны 9 сарын 25 өдрийн А\365-р тушаалаар “Төрийн өмчийн цэцэрлэгүүдэд бага насны хүүхдэд ном уншихад хэрэглэгдэх ном сургалтын хэрэглэгдэхүүн худалдан авахад 2 сая төгрөгний санхүүжилтийг олгосны дагуу Орхон аймгийн 1-р цэцэрлэгийн зөвлөлийн 2013 оны 12 сарын 04ны өдрийн хурлаар хэлэлцүүлэн төлөвлөгөө гарган батлуулж хэрэгжүүлэн ажиллаа.
1. Багшийн хөгжлийн төв болон бүлгүүдэд шаардлагатай номын жагсаалтыг гарган захиалга авахдаа бүх бүлгийн багш нар Орхон аймагт номын худалдаа эрхэлдэг дэлгүүрүүдээс өөрийн бүлгийн хүүхдийн насны онцлогт тохирсон номнуудаас сонгон танилцаж үнийн саналыг авч хэлэлцээд БШУ-ны сайдын тушаал болон худалдан авах ном сургалтын хэрэглэгдэхүүнээ эцэг эхчүүдэд танилцуулж санал авч, “Эрдэнэт ном” –номын дэлгүүрээс 1931500 төгрөгний ном, “Эрдэнэт билэг ном” –номын дэлгүүрээс 68500 төгрөгний номыг худалдан авч бүлгүүдийн номын төвүүдээ баяжууллаа.
2. Ном сургалтын хэрэглэгдэхүүнийг худалдан авахдаа “Ном сургалтын хэрэглэгдэхүүн нийлүүлэх, худалдан авах “ гэрээг тус цэцэрлэгийн нягтлан Ш.Ганзориг хариуцан хийлээ.
3. Багшийн хөгжлийн төв болон бүлгүүдэд авсан номнуудаа цэцэрлэгийн зөвлөлийн гишүүд болон эцэг эхчүүдэд танилцуулж санал сэтгэгдлийг нь сонслоо.
4. Энэ санхүүжилтээр 20 төрлийн 383 ширхэг номнуудаар номын төвүүдээ баяжуулж бяцхан хүүхдүүддээ бэлэг болгон барилаа.
НОМ ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД
11 сарын 29-нд “ААВУУДЫН ӨДӨР”-ӨӨР ДАРААХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ ЯВУУЛЛАА.
"Аавуудын өдөр" өдөрлөг
"Том ном" хийх сургалт
1.Номын булан, хүүхдийг номд дуртай болгох,Том жижиг ном хийх арга зүй сургалт
2.Том ном хийх дадлага ажил
3. Хийсэн номын тайлбар, үзэсгэлэн
Нийт оролцсон аавууддаа баярлаж талархсанаа
илэрхийлье.
2014 оны 2 сарын 22 -ны өдөр эцэг эхчүүдийн дунд гар бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулав.
Тэмцээнд нийт 13 баг оролцож
1-р байр Д.Цэрэнлхам багштай бэлтгэл бүлэг
2-р байр Я.Баярчимэг багштай ахлах бүлэг
3-р байр Д.Оюунгэрэл багштай дунд бүлэг
тусгай байранд С.Ичинноров багштай бага бүлгийн багууд эхний байруудад шалгарлаа.
Уг арга хэмжээнп оролцсон эцэг эхчүүддээ баярлалаа.
Тэмцээний явцын зураг
БАГШ АЖИЛЧИД , ЭЦЭГ ЭХИЙН ДУНД ЗОХИОН ЯВУУЛАХ
“ ГАР БӨМБӨГ”-ИЙН ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ.
2014.02.17. Эрдэнэт
Çîðèëãî:
Ø Чºëººò öàãèéã çºâ áîëîâñîí ºíãºð¿¿ëýõ
Ø Эрүүл аж төрөхөд нь тус дэм болох бие бялдарыг чийрэгжүүлэх
Ø Уралдаан тэмцээнийг амжилттай зохион байгуулж шагнаж урамшуулах
Тэмцээн ÿâàãäàõ õóãàöàà:
2014 îíû 02 ñàðûí 22-íä 10,00 цагт Эрдэм ахлах сургуулийн зааланд áîëíî.
Хамрах хүрээ: ¯éë àæèëëàãààíä 12 бүлгийн эцэг эх, багш нар, захиргаа аж ахуйн нэгдсэн баг áàéíà.
¯éë àæèëëàãààíû ÷èãëýë:
· Гар бөмбөгийн тэмцээнд 1 бүлэг 20,000 төгргөний бооцоо тавьж тоглоно.
· 13 багийг 3 зоо болгон зооноос гарсан багууд тойргоор тоглож аварга баг шалгаруулна.
· Баг бүрээс 4 эмэгтэй, 2 эрэгтэй тоглогчид хамрагдсан 6 хүний бүрэлдэхүүнтэй холимог багийн системээр тоглолт явагдана.
· Бүлгийн багш нар хамрагдсан байна.
Тайлбар:
- Нэг багт тоглосон хүн дамжиж тоглохгүй
- Тэмцээнд оролцогчид цагтаа цугларах
- Багийн бүх гишүүд хувцсаа жигдрүүлэх
- Хөгжөөн дэмжигчид байлгах, тэмцээнд соёлтой оролцох
- Эцэг эхээс өөр гадны хүн тоглохгүй. Ах эгч оролцохгүй заавал аав ээж байх.
- Багш нар эцэг эхчүүдийг бүрэн хамруулж зохион байгуулалттай байх.
Ä¿ãíýõ æóðàì:
- 1-р байр өргөмжлөл –мөнгөн шагнал, шилжин явах цом
- 2-р байр өргөмжлөл - мөнгөн шагнал
- 3-р байр өргөмжлөл- мөнгөн шагнал
- Тусгай байр өргөмжлөл- мөнгөн шагнал
Эцэг эхийн сургалт 2013 оны 5 сар
Эрхлэгч Д.Хишигжаргал
Гар бөмбөгийн тэмцээн
2013 оны 1 сар
12 сарын 30 өдөр БШУЯ-ны санхүүжилтээр орж ирсэн 2,000,000 төгрөгний ном сургалтын хэрэглэгдэхүүн худалдан авсан тухай тайланг эцэг эхчүүдэд танилцуулав.
Хэл ярианы хөгжил-6
Хэлний үлгэр дуурайл ба орчны нөхцөл
Хүүхдийн өсөн торниж буй орчин, нийгмийн болон соёлын нөхцөл байдал, ойр орчны хүмүүсийн үлгэр дуурайл нь хэл ярианы хөгжилд онцгой ач холбогдолтой. Хүүхэд орчинтойгоо болон ойр дотны хүмүүстэйгээ харьцаж хэл сурдаг бөгөөд ойр дотны хүмүүсийн хайр халамж, сайхан харьцаа маш их хэрэгтэй. Нярайн эхний саруудад ч эцэг эхчүүд хүүхэдтэйгээ байнга ярьж байх хэрэгтэй. Жишээ нь: хуурайлах үедээ “одоохон чамайг хуурайлахаар миний хүү гоё хуурай болно доо. Тэгээд "хувцсаа өмсье” зэргээр хийж буй үйлдлээ тайлбарлан ярьж болно. Хүүхэд нялхдаа үгийн утгыг ойлгохгүй ч дууны өнгө аясыг ойлгон, хайр халамж хүртэж байгаагаа мэдэрдэг.
Хэл ярианы хөгжил нь хүүхдийн дуурайн сурах үйл явц юм. Хүүхэд цамхаг барих, товчоо товчлох зэргийг дуурайж, өөрөө оролдож байж сурдгийн адил хэлний харилцаанд байнга идэвхжүүлж өгснөөр өөрөө туршиж, оролдож байж ордог. Хүүхдэд хэлний үлгэр дуурайл болдог хамгийн чухал хүмүүс нь эцэг эхчүүд юм. 9-36 сар хүртэлх хугацаа бол хэлний хөгжлийн чухал үе бөгөөд хэл сурах нь эцэг эх, хүүхдийн харилцаа болон энэ үед хүүхэдтэй цуг байсан хүмүүсээс хамаардаг.
Иймээс цэцэрлэгийн багш нар ч мөн адил хүүхдийн хэл ярианы хөгжилд чухал нөлөөтэй учир сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөрт хүүхдийн хэл яриаг хөгжүүлэх ажилбарууд тусгагддаг. Түүнчлэн дараах шаардлагууд цэцэрлэгийн хамт олонд тавигдана:
• Цэцэрлэг дээр чанга ярихгүй байх
• Хүүхэдтэй эелдэг зөөлөн харьцах
• Хараалын болон этгээд үг хэллэг, сул үг хэрэглэхгүй байх
• Хоорондоо зөв боловсон харьцах
• Хэлзүйн дүрмийн дагуу зөв ярих
Хүүхдийн хэл ярианы хөгжил-5
Бадамаа 2014 оны 2-р сарын 24. даваа гариг.
Хэлний мэдрэмж буюу хэл, яриаг ойлгох чадвар
Хүүхэд идэвхтэй ярьж сурахаасаа өмнө яриаг ойлгож сурдаг бөгөөд нэг үгээр нэг эд зүйлийг эсвэл үйлдлийг нэрлэдэг юм байна гэдгийг ойлгодог. Ойролцоогоор 9 сартайдаа хүүхэд эд зүйлсээр тоглохдоо тухайн зүйлийг нэрлэсэн үгийг сурч, ой санамжиндаа хадгалдаг байна. Хугацааны явцад тухайн эд зүйл ил харагдахгүй байсан ч нэрлэсэн үгийг нь сонсоод утгыг нь мэддэг болдог. Хүүхэд өөртөө эд зүйлс, тэдгээрийн шинж чанарын талаар “бөмбөг – бөөрөнхий – өнхөрдөг – бөмбөгийг шиддэг” гэх мэт төсөөлөл буюу зураглалтай болдог байна.
Ингээд бага багаар тухайн зүйлийн шинж чанарын талаар улам их мэдээлэл цуглуулж, нэрлэсэн үгийг нь сонсоход шууд тэр төсөөлөл нь буудаг болдог.
Хугацааны явцад улам их нэр үг, дараа нь үйл үг болон тэмдэг нэрийг сурч, ялгаж чаддаг болно.
Ээж, аав, эмч, цагдаа зэрэг болж дүрд хувилан тоглох нь хүүхдийн сэтгэхүй, хэл яриаг хөгжүүлдэг. Тэр нь удаан хугацааны турш бусадтай төсөөллөөрөө тоглон, хөгжиж, өөрчлөгдөж байдаг.
Ярих дур сонирхол буюу ярианы идэвх
Ярих дур сонирхол, харилцаанд орох хүсэл буюу ярианы идэвх нь хүүхдийн хэл ярианы хөгжлийн гол хөдөлгүүр билээ.
Ярих анхны дур хүсэл нь хүүхэд 3 сартайгаасаа ганганахаас эхэлдэг. Эхний 6 сардаа өгүүлэхүйн эрхтний хөдөлгөөнөө янз бүр болгон тоглож, шүлсний оролцоотойгоор байнга удаан ганганадаг. 6 сартайгаасаа юмыг сонсон анхаарч, өөрөө авиа бүтээх сонирхол нь улам ихэсдэг. Хүүхдүүд өөрийгөө сонсох дуртай болдог учраас авиа гаргаж эхэлдэг байна.
Энэхүү үе шатуудад эцэг эх, эгч дүүс нь нялх хүүхэддээ хандан харилцааны болон тоглоомын хэлбэрээр үг өгүүлбэрээ давтан болон өөр өөр хувилбараар хэлэх зэргээр хэл ярианы хөгжлийг дэмжих хэрэгтэй.
Хүүхдийн хэл ярианы хөгжил-4
Мэдрэхүй буюу хүлээн авах чадвар
Юмс үзэгдлийг хүлээн авна гэдэг нь орчин тойрны өдөөгчийг хүлээн авч, ойлгохыг хэлнэ. Орчин тойрноос хүлээн авсан мэдрэхүйн сэтгэгдлүүд дараагийн шатандаа тархинд нэгдэж, боловсруулагдана. Хүүхэд нэн түрүүнд тоглохдоо янз бүрийн сэтгэгдэл, туршлагыг хуримтлуулдаг. Үндсэндээ хүүхэд хөгжлийнхөө төвшнөөс хамаарч тоглоом, материалаа сонгодог бөгөөд түүгээр нь янз бүрийн хүлээн авах тогтолцоо нь хөгжиж байдаг. Үүнд дараах хүлээн авах мэдрэхүйнүүд хамаарна:
- Харааны: Харж хүлээн авч, сэтгэгдлээ боловсруулах. Жишээлбэл хүүхэд амны хөдөлгөөнийг ажиглан өөрийн үгийн дуудлагаа үлгэр дуурайл авдаг хүнийхтэйгээ ижил болгодог.
- Сонсголын: дуу чимээ, яриаг сонсож хүлээн авч, боловсруулах
- Хүртэхүйн: Юмыг барьж, тэмтэрч болон биеийн хөдөлгөөний үед (зөөлөн, хатуу, халуун, гялгар гм) мэдрэн, боловсруулах. Тиймээс хүүхэд танин мэдэхийн тулд эд зүйлсийг амандаа хийж, тухайн зүйлсийг хэрэглэдэг. Энэ хэсэгт мөн ярианы эрхтнүүдийн хүртэх, хөдөлгөөний,байрлалын болон хөвчрөлийн мэдрэмжүүд багтана.
- Тэнцвэрийн болон булчин шөрмөсний авуурын: үе болон булчингийн хөдөлгөөн, байрлал, хурдыг мэдрэх, боловсруулах
Зураг мэдрэхүйн тогтолцоонуудыг харуулсан байна. Тэд бүгд харилцан нөлөөлж байж, тойргийн дунд орших чадваруудыг хөгжүүлнэ. Тэдгээр нь хүүхдийн оюуны, нийгмийн, хувь хүний хөгжлийн үндэс болдог. Хангалттай хөдөлж, тоглож байж хүүхэд орчин тойрноо өөрийн болгож, ойлгодог.
Гадаад орчны мэдээллийг хүлээн авч боловсруулах нь дурдсан мэдрэхүйн хэсгүүдэд зэрэг явагдаж байдаг. Гэтэл нэг л мэдрэхүй сааталтай байхад энэ нь хүүхдийн нийт хөгжилд сөргөөр нөлөөлдөг. Иймээс хүүхдийн хэл ярианы саатлыг эмчлэхээсээ өмнө тухайн мэдрэхүйн саатлыг нь эмчлүүлэх хэрэгтэй.
Хүүхдийн хэл ярианы хөгжил-3
Хөдөлгөөний буюу моторик хөгжил /Том, жижиг булчингийн хөгжил/
Бидний нэрлэж заншсанаар том, жижиг булчингийн хөгжил буюу моторикийн /хөдөлгөөний/ хөгжил ярихад мөн чухал нөлөөтэй.
Моторик гэдэгт биеийн байрлал, байдлыг өөрчилж буй хөдөлгөөн бүрийг ойлгодог. Үүнийг дотор нь:
- ерөнхий
- нарийн
- амны гэж ангилна.
Ерөнхий хөдөлгөөнд гүйх, авирах, үсрэх, дугуй унах, тэнцвэрээ олох, бөмбөгөөр тоглох гэх мэт биеийн бүх хөдөлгөөн орно. Ерөнхий хөдөлгөөн нь хөгжлийн явцад нарийвчлагдан нарийн хөдөлгөөн болно. Үүний тулд хүүхэд хөдөлгөөний хурд, хүч, дарааллыг нарийн тохируулдаг. Нарийн хөдөлгөөн нь нэн ялангуяа гар хурууны юмыг эвхэх, хайчлах, хэлхэх, наах, зурах зэрэг үед тодорхой харагддаг.
Амны хөдөлгөөнд ярих болон зооглох үеийн хэл, уруул, доод эрүү, хацрын бүх хөдөлгөөн орно.
Ярихад нарийн болон амны хөдөлгөөн, мөн түүнчлэн өөрийгөө мэдрэх чадвар сайн хөгжсөн байх шаардлагатай. Авиа дуудах нь тодорхой хөдөлгөөний явцтай холбоотой бөгөөд хөдөлгөөний хөгжлийн саатал бүр хэл ярианы хөгжилд нөлөөлж болзошгүй. Нялх хүүхэд янз бүрийн авиа хэлж, шулганадаг болох үедээ өгүүлэх эрхтнүүдийн байршил, хөдөлгөөнийг мэдэрч, тус эрхтнүүдийн булчин нь хөгжиж эхэлдэг.
Энэ нь хэл ярианы цаашдын хөгжлийнх нь явцад улам сайжирч байдаг. Хөхүүл хүүхэд шулганах, хооллох буюу хөхөх, залгих, цаашлаад зажлах үедээ ярихад идэвхждэг булчингуудаа дасгалжуулдаг байна. Ямарваа хөдөлгөөний туршлага бүр хүүхдийн сурах чадварт нөлөөлж байдаг тул амны хөдөлгөөнөөс гадна ерөнхий болон нарийн хөдөлгөөний хөгжил ч чухал.
Хүүхэд ярьж сурахын тулд томчуудыг тодорхой авиаг дуудахад сайтар ажиглаж, өгүүлэх эрхтнүүдийн байршил, хөдөлгөөний үлгэр дуурайл болгодог тул:
• Хүүхэдтэйгээ нялх гэлтгүй байнга ярьж байх: Хийж буй үйлдэл болгоноо тайлбарлан ярих
• Хүүхэдтэйгээ ярихдаа нүүр лүү нь харж ярих
• Авиа, үгийг тод, удаан дуудах
• Үгийг хэлээ хазалгүй зөв дуудаж байх хэрэгтэй. Зарим хүүхэд эцэг эх нь өөртэй нь байнга хэлээ хазаж ярьснаас сонсгол, өгүүлэхүйн эрхтнүүд нь эрүүл ч авиа, үгийг удаан хугацаанд буруу дуудах, хэлд орохгүй удах тохиолдол бий.
Хүүхдийн хэл ярианы хөгжил-2
Хэл яриа хөгжих үндсэн нөхцөлүүд
Өмнөх дугаараараа бид сонсголын талаар өгүүлсэн бол энэ удаа та бүхэнд өгүүлэх эрхтнүүдийн талаар товч танилцуулъя.
Хэл яриа хөгжихөд хамгийн чухал хүчин зүйлд:
- сонсгол
- бие эрхтний буюу физиологийн нөхцөл
- хөдөлгөөний буюу моторик хөгжил
- мэдрэхүй буюу хүлээн авах чадвар
- хэлний мэдрэмж буюу яриа ойлгох чадвар
- ярих дур сонирхол
- орчин тойрны нөхцөл
- тоглох зэрэг орно.
Бие эрхтний буюу физиологийн нөхцөл:
Өгүүлэхүйн эрхтэн тогтолцоо
Энэхүү нөхцөлд өгүүлэхүйн буюу хэл ярианы эрхтэн тогтолцоо хамаарна. Ярианы эрхтний олон хэсгүүд холбогдож байж хүн ярьж чаддаг. Авиа дуудаж, үг хэлэхэд уушиг, амьсгалын хоолой, төвөнх, залгиур хоолой, хэл, уруул, ам, шүд, хамрын хөндий оролцдог.
Амьсгал гаргах үед төвөнхийн тодорхой чангаралд байгаа дууны хөвч савлах хөдөлгөөнд орсноор хүний дуу хоолой үүсдэг. Мөн хамар, хоолой, амны хөндийн хэсгүүд ажиллаж яригч хүний дуу хоолойн үндсэн өнгө үүснэ. Авиа бүр хөдөлгөөний тодорхой загвартай. Энэ нь авиа үүсэхэд хэл, уруул, эрүү, хүүхэн хэл нь тодорхой байршилд ордог. Жишээ нь [к] авиаг дуудахад хэлний нуруу тагнайтай нийлнэ. Үг нь олон авианы дараалсан нэгдэл бөгөөд үг хэлэхэд ярианы эрхтнүүдийн хөдөлгөөний янз бүрийн загварууд маш нарийн агаад хурдан хийгдэж байдаг.
Хэл, амны хөндийн удаан болон сааталтай хөдөлгөөн нь үг буруу дуудахад хүргэдэг. Уруул, эрүү, тагнайн сэтэрхий зэрэг эрхтний гэмтэл, байнга амаараа амьсгалах, ямар нэгэн юм үлгэх зуршил, буруу залгилт зэргээс үүдэлтэй булчингийн бүлгүүдийн тэнцвэргүй байдал нь дуу хоолой болон авиа бүтээхэд нөлөөлнө.
Авиа бүр нь зөв буруу дуудагдахаасаа үл хамаарч тодорхой хөдөлгөөний загвар буюу бүтэцтэй байдаг.
Хүүхэд орчныхоо үлгэр дуурайл болсон хүмүүс шигээ авиаг дуудаж суртлаа сонсгол болон ярианы урсгалдаа байнга ярианы эрхтнүүдийнхээ хөдөлгөөнийг засч байдаг байна. Авиа болон үгийг өөрийн үлгэр дуурайл болсон хүнтэйгээ яг адилхан хэлж байна гэж бодсон үедээ тэрхүү хөдөлгөөний загвараа зөв хэмээн ой санамждаа хадгалж, ярианы явцдаа үүнийг дахин анзаарахаа больдог.
Хүүхэд 4 нас хүртлээ аль нэг авиаг буруу буюу өөр авиагаар орлуулж эсвэл гээж дуудах нь хэвийн үзэгдэл юм. Харин энэ наснаас хойш анхаарч учир шалтгааныг нь тодруулж, арга хэмжээ авах хэрэгтэй. Харин шүдний оролцоотойгоор дуудагддаг с, ш зэрэг авиаг хүүхэд сүүн шүд солигдож дуусах хүртлээ дуудаж чадахгүй байх тохиолдол бий.
Хүүхдийн хэл ярианы хөгжил-1
Багшийн мэдлэгт /Эцэг эхчүүдэд ч бас илүүдэхгүй/
Хүүхдийн хэл ярианы хөгжлийн талаарх энэхүү цуврал зөвлөмжийг бид 1-3 сар хүртэл долоо хоног тутамд тогтмол нийтэлж байхаар боллоо. Үүнд эрхэм багш таны асуулт, хүсэлт, санал сэтгэгдэл үнэтэй хувь нэмэр болох болно. Түүнчлэн та энэ талаарх туршлага, мэдлэгээ бусадтайгаа хуваалцаж, бидэнд нийтлэлээ илгээх, санал сэтгэгдэл, асуултаа бичих бүрд бид маш их баярлах болно.
Энэхүү цуврал зөвлөмж нь дараах үндсэн сэдвээр гарна:
- Хэл ярианы хөгжилд нөлөөлөх хүчин зүйлүүд: сонсгол, амны хөндийн эрхтэн, булчингууд, ярих харилцах орчин, хэлний үлгэр дуурайл болох хүмүүс, тоглоом гэх мэт
- Хэлний хөгжлийн явц
- Хэл ярианы хөгжлийн хоцрогдол, саатал
- Хэл ярианы чадварыг дэмжих аргазүй
- Таны сонирхсон асуултууд
Бүгдээрээ идэвхтэй оролцоцгооё.
Хүүхдийн хэл ярианы хөгжилд яагаад онцгойлон анхаарах ёстой вэ?
Хэл бол хүмүүсийн харилцааны гол хэрэглүүр болохоос гадна хүүхдийн бүхий л талын хөгжил, боловсрол, төлөвшилд чухал нөлөөтэй байдаг. Хүүхэд хэл ярианы тусламжтайгаар орчноо нээж, таньж, бусад хүмүүстэй харилцаж, нийгэмшиж байдаг. Түүнчлэн хүүхдийн хэл ярианы чадвар сайн байх нь хожим нь сургуульд амжилттай суралцах, цаашлаад ажил, амьдрал дээрээ амжилттай байх үндэс суурь нь болдог.
Хэл ярианы гажиг, сааталтай хүүхдүүдийн хөгжиж боловсрох, нийгэмших боломж нь хязгаарлагдмал байдаг. Тиймээс ч Лудвих Виттгэнштайн “Миний хэлний хязгаар бол миний ертөнцийн хязгаар” гэж хэлжээ.
Та хүүхдэдээ ертөнцийг нээж өгөхийг хүсэж байгаа бол түүний түлхүүр нь Хэл юм шүү. Тиймээс хүүхдийнхээ хэл ярианы чадварыг хөгжүүлэхэд онцгой анхаарах хэрэгтэй.
Хэл ярианы хөгжлийн үндсэн нөхцөлүүд
Хүүхдийн хэл ярианы хөгжил нь хүүхдийн хөгжлийн явц, орчин тойрны нөлөө, янз бүрийн нөхцөлд хийж буй туршлага зэргээс хамаардаг. Зураг 1 дээрх бүх хүчин зүйл яг тухайн цаг үед харилцан нөлөөлж байж хүүхдийн хэл яриа сааталгүй хөгждөгийг харуулж байна. Үүнд:
- Сонсголын эрхтэн
- Бие эрхтний буюу физиологийн нөхцөл байдал
- хөдөлгөөний буюу моторик хөгжил
- мэдрэхүй буюу хүлээн авах чадвар
- хэлний мэдрэмж буюу яриа ойлгох чадвар
- ярих дур сонирхол
- орчин тойрны нөхцөл
- хүүхдийн тоглох зэрэг нь хамгийн чухал хүчин зүйлд орно.
Сонсгол
Сонсгол сайн байх нь хэлний хөгжлийн чухал үндэс болдог. Сонсохгүйгээр дуурайн ярих боломжгүй. Муу сонсдог юмуу дүлий хүүхдүүдэд орчин тойрны дуу чимээ болон хэлний талаар туршлага суудаггүй.
Нярай хүүхэд дөнгөж эхний сарууддаа хөхөх үедээ зогсолт хийх, толгой болон нүдээ чимээ гарсан зүгт хандуулах гэх мэтээр сонссон зүйлдээ хариу үйлдэл үзүүлдэг. Утас чанга дуугарах гэх мэт дуу чимээнд юмуу, 3-6 сартайдаа хүний дуу хоолойг сонсон хариу үйлдэл үзүүлэхгүй бол мэргэжлийн эмч нарт хандан сонсголын эмгэгтэй эсэхийг нарийн шинжлүүлэн, сонсголын сааталтай бол эртхэн эмчлүүлэх хэрэгтэй. Дунд чихний үрэвсэл болон чих хамар хоолойн халдвараас үүдэлтэй сонсголын хөнгөхөн эмгэг л гэхэд ижил төстэй авиа болон үгийг ялган сонсдоггүй болгож, тухайн авиаг дуудаж сурахад хүндрэл үүсгэдэг. Ийм үрэвсэл, халдвар олон дахин давтагдаад, жилд хэдэн сараар үргэлжилбэл хүүхэд хэл ярианы хөгжлийн сааталтай болдог.
Хүүхэд хэлд оройтож орох шалтгаан
Хүүхэд хэлд оройтож орох шалтгааны нэг нь уруул орчмын булчин сайн хөгжөөгүй байх явдал юм. Хүүхэд шүлсээ гоожуулах шалтгаан:
1. Хүүхдийн шүд гарах үед
2. Ямар нэг зүйлд анхаарлаа төвлөрүүлэхэд
3. Уруул орчмын булчин сайн хөгжөөгүй байх зэрэг юм.
Гурав дахь шалтгаан нь хүүхэд хэлд оройтож орох, дуудлага буруу байх гол нөхцөл болдог байна.
Хүүхэд ярихыг хүсч байсан ч уруул орчмын жижиг булчингууд төдийлөн сайн хөгжөөгүй учир ойлгомжтой ярьж чаддаггүй. Энэ булчингийн хөгжлийг удаашруулах нэг хүчин зүйл нь соосог юм. Нэг наснаас хойш соосог хөхүүлэх нь уруул орчмын булчингийн хэвийн хөгжлийг алдагдуулж гийгүүлэгч үсэг тод хэлж чадахаа больдог.
Хүүхдийн уруул орчмын булчинг хөгжүүлэхийн тулд доорх аргуудаас хэрэглээд үзээрэй.
- Хоолыг нь аль болох сайн зажлуулж идүүлэх
- Хүүхэд ээж аавыгаа ярьж байхад уруулын хөдөлгөөнийг анхааран хардаг. Хүүхдээ ээжийнхээ амны хөдөлгөөнийг дуурайлган хөдөлгөж болохоор, болж өгвөл хамгийн томоор амаа ангайж удаан гэгч нь яриарай.
- Хүүхэд гараараа ээжийнхээ уруулын хэлбэрийг өөрчлөн оролдох нөхцөлийг бүрэлдүүлж, хүүхэдтэйгээ ойрхон ярилцах бас үр дүнтэй.
- Лимбэ, бүрээ, хөөс ийг хүүхэдтэйгээ ээлжлэн үлээж тоглох нэлээн үр дүнтэй.
- Хүүхэд юм ярихдаа өөрийнхөө ярьж байгааг, амныхаа хөдөлгөөнийг харж болох боломж өгөх. /толь өгч харуулах г.м/
- Үе тэнгийн хүүхдүүдтэй тогтмол тоглуулж байх нь бусад хүүхдүүдийн ярьж байхыг хараад өөрөө тэр хүүхдүүд шигээ ярихыг оролдож эхэлдэг.
- Зурагт номыг шантралгүйгээр уншиж өгөөрэй. Хэд уншаад ч хүүхэд тэр номд гарсан үгсийг зөв хэлж чадахгүй байж болно. Тэгсэн ч гэсэн уншиж өгч тэр номд орсон үгсүүдэд дастал нь үргэлжлүүлээрэй.
давлагаа. мн сайтаас
Сайн ном-хүүхдийн хэрэглээ
Монголчууд бид өөрсдийгөө хүүхдэдээ маш их хайртай ард түмэн гэж бахархдаг. Тэгвэл бид тэр их хайраа яаж илэрхийлдэг вэ? мэдээж хүн бүр хүүхдэдээ хамгийн сайн хоол, хувцас авч өгч, элбэг хангалуун дутагдах зүйлгүй өсгөхийг эрмэлздэг. Хүүхэд өөрийгөө хөгжүүлэх чадваруудыг тоглох дуртай тоглоом, хамгийн их унших дуртай номоос олж авдаг.
Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа зарим цэцэрлэгүүдэд хүүхдийн номын баяжилт хийлгэхээр улсын төсвөөс санхүүжилт олгожээ.
Өөрсдөө ч чөлөөтэй номын дэлгүүр, хэвлэлийн газруудаар орж танилцах боломжгүй багш нар маань хүүхдийн номын сонголтыг өөрсдөө хийж, харьцуулж бага ч болов хүүхдэдээ хэрэгтэй номыг олж сонгож байна.
Тэдний энэ эрэл хайгуулын үр дүнд сонгосон хүүхдийн номын дийлэнх хувийг бага насны хүүхдийн эрэлт хэрэгцээнд хамгийн их тохирсон, дэлхийн болон монголын шилдэг танин мэдэхүйн, үлгэрийн, зурагтай, хүүхдийн анхны зурж сурах номуудыг гаргасан Монсудар хэвлэлийн газрын хүүхдийн номын “Жангар” редакцийн бүтээлүүд эзэлж байна.
Хөдөө орон нутгуудын цэцэрлэгийн багш нар хүүхдийн номоо сонгохын тулд тус редакцийг зорин ирж, зарим нь аймагтаа урьж багш, эцэг эхчүүдээ нэгдсэн лекц, сургалтыг хийлгэж байна.
Бяцхан хүүхдүүддээ сонгосон эдгээр номууд цаашдаа цэцэрлэгийн шилэн хоргоны үзмэр биш, харин хүүхдийн өдөр тутмын хэрэглээ, тоглоом болж, тэдний дотны найз нь байж, цэцэрлэгтээ хөгжилдөн сурч хүмүүжихэд нь тус дэм болно гэдэгт итгэж байна.
“Хүүхэд нэг бүрийн хөгжлийн төлөө” гарын авлага
badamaa
Цэцэрлэгийн багш нар гарын авлагатай болжээ.
БШУЯ-наас “Хүүхэд нэг бүрийн хөгжлийн төлөө” нэртэй цэцэрлэгийн багшийн гарын авлага хэвлүүлжээ. Уг гарын авлага нь боловсролын чанар шинэчлэлийн бодлого хаашаа чиглэж байгаа болон хүүхэд нэг бүрийг орхилгүй хөгжүүлж, хичээлдээ дуртай болоход нь юуг анхаарах ёстой талаар ойлголт олгох ажээ. Ингэснээр цэцэрлэгийн багш нар чанарт илүү анхаарч ажиллана гэдэгт гарын авлага бүтээсэн "СӨБ-ын чанарын шинэчлэлийн менежментийн баг"-ийнхан онцолж байна.
Цэцэрлэгийн багшийн гарын авлагыг доорх линкээр орж бүрэн эхээр нь танилцаж болно.
http://www.meds.gov.mn/data/pdf/Kindergarten140105.pdf
Хүүхдэдээ өдөр бүр зурагт ном уншиж өгцгөөе
Хүүхдэдээ зурагт номыг уншиж өгснөөр:
1. Эцэг эх, хүүхдийн хооронд халуун дотно харилцаа үүсч сэтгэл зүрхээрээ хоорондоо ярилцах боломж ихсэнэ.
2. Томчууд зурагт номыг уншиж өгснөөр хүүхдийн анхаарал төвлөрөлт, сонсох болон төсөөлөн бодон, сэтгэх чадвар сайжирдаг. Ээж аавынхаа уншиж өгөхийг сонсон зургаа харж буй хүүхдийн харангаа сонсох чадвар зэрэг хөгждөг байна.
3. Хүүхдийн сонирхлыг татаж, хүүхэд түүнийг анхааралтай сонсож, харж, анхаарч байдаг учир хүүхдийн анхаарал төвлөрөлт сайжирах бөгөөд номыг уншиж өгч буй хүний дүр төрх ярианы өнгө ч хүүхдийн сэтгэлд хоногшин үлддэг байна.
4. Хүүхэд өдрийн турш тоглох, тоглоомоо эмхлэх гэх мэтчилэнг хийн өөрөө ч мэдэлгүй их ядарсан байдаг. Иймд орой унтахад нь тайвшруулан тохиромжтой номыг нь уншиж өгөх нь нь их үр дүнтэй арга юм.
Номыг уншиж өгөх арга
1. Хүүхдэдээ номоо уншиж өгөхийн өмнө эцэг эх өөрсдөө номоо чанга дуугаар уншиж үзээрэй. Хэрвээ засах болон нэмэлт жүжиглэл хэрэгтэй бол өөрийгөө бэлтгээрэй.
2. Хүүхдэдээ ном уншиж өгөхдөө зүгээр л уншаад өгчихгүй хүүхдийнхээ тааваар нь уншиж өгөөрэй. Уншиж өгөх явцад хүүхдийнхээ асуусан асуултанд бүгдэд нь хариулт өгч, хүүхэд хэрвээ хүсвэл яриа өрнүүлэн унших нь их үр дүнтэй шүү. Харилцан ярилцаж уншсанаар хүүхдэд илэн далангүй байж ээж аавыгаа хайрлах хайр болон өөртөө итгэх итгэл нь нэмэгдэхийн зэрэгцээ үгийн баялаг нэмэгдэж хэл яриа, харилцааны чадвар нь хөгждөг.
3. Номоо уншиж өгөхдөө хамгийн их гаргадаг алдаа бол дэндүү хурдан уншиж өгөх явдал байдаг. Удаан уншиж өгвөл хүүхэд өөрийнхөө тэрхэн үед сонссон зүйлээ сэтгэл дотроо төсөөлөн зурдаг байна. Тэр зургаа зурах хугацааг нь өгч унших хэрэгтэй.
4. Зурагт номыг уншихад хүүхдийн анхаарал сарнихааргүй орчинг бүрдүүлж, хүүхдэд номын зураг харагдахаар хажуудаа суулгах юмуу өвөр дээрээ авч суувал илүү тохиромжтой. Хүүхэд таныг биеэрээ мэдэрч байх нь түүнд нөмөр нөөлөгтэй таатай байдаг байна.
5. Боломжтой бол ном унших орчноо өвөрмөц байдлаар бүрдүүлэн, ээж аав нь өдөр өдрөөр ээлжлэн уншиж өгч байвал үр дүнтэй.
Зурагт номоо уншиж өгсний дараа яах вэ?
Зурагт номоо уншиж өгснийхөө дараагаар эхнээс нь зургийг нь үзэнгээ хүүхдээрээ өөрөөр нь агуулгыг яриулаарай. Энэ нь хүүхдийн ой тогтоолтыг хөгжүүлж үг ярианы баялгийг нэмэгдүүлэн, өөрийгөө илэрхийлэх чадварыг хөгжүүлж өгдөг.
“Яриаг үргэлжлүүлье” гэр бүлийн тоглоом
Амралтын өдрүүдийг аав, ээж та бүхэн хүүхэдтэйгээ хэрхэн өнгөрүүлдэг вэ?
Ажлаа тараад орой гэрийнхэнтэйгээ уулзахдаа, гэр бүлээрээ аялалд явж байхдаа, эсвэл амралтын өдрөөр гэртээ бөөнөөрөө байх үедээ энэхүү тоглоомыг тогловол их сонирхолтой.
Гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэх, мөн хүүхдийн сэтгэн бодох болон үгийн баялаг хэл ярианы хөгжилд их чухал нөлөөтэй.
Хэн нэг нь яриаг эхлүүлэн, дараагийн хүн үргэлжлүүлэн ярьж яриаг илүү сонирхолтой болгох ёстой. Жишээлбэл:
Ээж эхлээд “Тоглоомын талбайд нэг хүүхэд тоглож байлаа гэтэл гэнэт аадар бороо орж эхлэв”
Хүү үргэлжлүүлэн “аадар бороо орж байсан боловч гулсуур дээр тоглох сонирхолтой байсан болохоор хүүхэд тоглосоор л байв” эсвэл ”бороо орсон болохоор гэрлүүгээ гүйсээр очтол хаалга нь цоожтой байв” гэх мэтчилэн яриаг аль болох сонирхолтой болгон үргэлжлүүлнэ.
Та өөрөө багш
Амжилтын "одон"
Та хүүхдийнхээ өдрөөс өдөрт сурсан мэдсэнийг нь урамшуулахдаа урмын үг хэлж, бэлэг сэлт өгөхөөс гадна тэмдэглэлт баяр, онцгой өдөрт нь зориулж өөрийн гараар бяцхан энгэрийн тэмдэг урлаж өгөөрэй. Магадгүй, таны хайртай хүү, охин тань мэдсэн сурснаараа бахархаж, өөртөө итгэлтэй болоход нь таны бүтээл их нөлөө үзүүлнэ гэдэгт итгэж байна.Үүнийг хийхэд: гялгар мөнгөлөг цаас, хайч, цавуу, 2 талдаа цавуутай скоч, харандаа, шугам, маркер гэх мэт зүйлс хэрэгтэй.
davlagaa.mn-ээс
1. Зурагт үзүүлсний дагуу мөнгөлөг цаасаа тэгш өнцөг гарган нугалаад, илүү хэсгийн хайчилж авна. Цаасны дэлгэмэл хэсэгт харандаагаар долгион зураас зураад хайчилна.
2. Мөнгөлөг цаасаа нугалсан хэвээр шугамаа ашиглан харандаагаар хэт чанга биш хөнгөхөн дарж шулуун зурааснууд татна. Ингээд цаасаа дэлгэж харахад одон товгор хэлбэртэй болсон байна.
3. Жижиг дугуй картон цаасыг өнгөөр будаж, эсвэл өнгийн цаасаар бүрж, дээр нь магтаал, урмын үгээ бичнэ. Жишээ нь: "Цэвэрч нямбай хүү/охин", "Тусч хүүхэд", "Хамгийн мундаг хүү/охин" гэх мэт.
4. Эцэст нь 2 талдаа цавуутай скочоор картон цаасаа мөнгөлөг цаасан дээрээ бэхэлж наагаад дээд үзүүрт нь нүхлэн туузаа тогтооно. Ингээд таны урласан одон бэлэн боллоо.
Мөн ийм загварын одонг ангидаа хийж урлан хэсэг бүлэг болж тэмцээн зохиохдоо багийнхаа бэлэг тэмдэг хийж болно.
Нийтэлсэн арга зүйч В.Бадамгарав
2014 оны 01 сарын 02
Хөгжмийн боловсрол
Сайхан, зөв, төгс
Хараа салгамгүй уран гоё барилга, гишгэх газар олдомгүй ширэг ногоон зүлэг, цэцгийн мандал бүхий цэцэрлэгт гудамж, театр, үзэсгэлэнгийн газар, сүм мөргөлийн газрууд, нүүрэндээ инээмсэглэл тодруулан яаралгүйхэн алхах цэвэр цэмцгэр хүмүүс, эсвэл хайрандаа умбан жаргах залуу хос, эхнэр,нөхөр, эмээ өвөө нар.
Европын хөгжилтэй аль ч орны их хотын ердийн амьдралын дүр зураг. Сэргэн мандалтын үеэс хүчээ авсан хөгжлийн хурдац нь улам эрчимжсээр орчин үеийн хэв загвар нь моод болж, өнгөрсөн үеийнх нь удах тусам үнэтэй болдог үнэлэмж, харилцаа, хөгжлийн цогц загварын зөвхөн харагдах байдал нь ийм.
Хөгжмийн боловсрол их хотын ийм дүр төрхтэй яагаад холбоотой байдаг билээ гэж зарим хүн бодож байж болох. Гэтэл хамгаас илүү хамаатай болохыг эрхэм уншигч та нийтлэл унших явцдаа хүлээн зөвшөөрөх болов уу. Хэрвээ та анзаарч буй бол бид сэтгүүлийнхээ хавтасны материалыг хүнд гэж хэлж болох нийгмийн сэтгэл зүй, улстөрийн сэдэв, хөнгөн гэж үзэж болох соёл гэгээрлийн чиглэлээр болон хүүхэд, залууст хандсан сэдвээр ээлжлэн бичиж буй. Энэ удаа хөгжмийн боловсрол хувь хүн, нийгмийн хөгжилд ямар хэрэгтэй болох талаар хүргэх гэж байна.
Уг сэдвийг сонгочихоод ой тоонд ортол тайлбарлаж өгч туслах мэргэжилтэн нэг их удаан хайж зовсонгүй. Шууд хөгжим судлаач, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гуайд хандсан юм. Редакцийнхан бүгд түүнийг тойрч суугаад хөгжмийн тухай, боловсрох тухай, байгаль, хүний нийгэм, түүний хөгжлийн тухай, гоё сайхан, төгс төгөлдрийн тухай улмаар манай үе үеийн төр засгийн удирдагчид хөгжмийн боловсролтой бол улс орон арай ч өнөөдрийнх шиг ингэж дампуурахгүй тухай ярилцацгаасан юм.
Шийдвэр гаргах төвшинд ажилладаг хүмүүсийн олонхи нь хөгжмийн боловсролтой бол улс орон өнгөтэй, хөгжил нь ч хурдацтай байх юм гэсэнтэй уншигч та санал нийлж байна уу. Тухайлбал УИХ-ын эрхэм гишүүд бүгд ямар нэгэн хөгжмийн зэмсгээр тоглодог, цаг зав зориулдаг, хөлс хүчээ шавхдаг, уран бүтээл, уран бүтээлчдийг дээдлэх үзэлтэй, авьяас амжилтаар нь бахархаж чаддаг, хөгжмийн бүтээлийг оюуны амин дэм мэт хэрэглэж заншсан, өөрөөр хэлбэл тийм өндөр хэмжээний соёлтой бол олон түмэн ч соёлтой, өөдрөг, өнгөтэй, хот суурин цэвэр цэмцгэрийн зэрэгцээ төлөвлөлт, барилгажуулалтын гүйцэтгэл дээд зэрэг ер нь л бараг монголчуудын мөрөөдлийн хот, орчин бүрдэхэд нөлөөтэй аж. Яагаад? Энэ асуултад хариулахын тулд хөгжим гэж юу вэ гэдэгт хариулахаас эхлэх болж байна.
Хөгжим гэж юу вэ?
Н.Жанцанноров гуай үүнийг “Ертөнцөд олон янзын шуугиан байдаг. Хайр, хар, хов, хэрүүл, аз жаргалыг илтгэсэн гэх мэт. Тэр шуугиануудын дээд яруу найраг нь хөгжим юм. Мөн хүний сэтгэлийг эгшгээр хөдөлгөх дээд мэргэн чадвар. Бас сэтгэмж, логик, сахилга бат, зохион байгуулалт юм. Ертөнцийн тухай, үнэн мөнийх нь тухай ухуулах хуудас, номлол юм. Тухайлбал би өөрийнхөө хөгжмүүдийг өөрийн зүгээс хүмүүст илгээж буй номлол гэж ойлгодог” хэмээн тайлбарлаж байна. Хүн гоё байшин хараад “Хөөх, ямар гоё юм бэ” гэж харж мэдэрснээ үгээр илэрхийлдэг бол хөгжмийг сонсож сайхан эсэхийг нь мэдэрнэ. Чихэр, бурмыг амталж гоёыг нь мэддэг, ялгаж салгадагтай адил. Хөгжмийг мэдрэхэд чих онцгой үүрэгтэй бөгөөд хөгжмийг тархи руу оруулах эсэхийг шийдэх эрх бүхий “мундаг”эрхтэн бол чих. Чих хэрвээ виз дараад тархи руу илгээсэн л бол уг хөгжим хэмээх зөв зохион байгуулагдсан эгшгүүдийн цомог хүнд сайн, ердийн эсвэл муу нөлөө үзүүлдэг байна. Өнгөн талаас нь авч үзвэл сайхан, чанартай хөгжим хүний сэтгэлийг хөглөж, оюун санааг цэлмээн, урам зориг, эрч хүч бэлэглэнэ. Чанаргүй, хортой хөгжим ч бий гэнэ. Н.Жанцанноров гуай ийм хөгжмүүдийг метилийн спирттэй архитай зүйрлэж хошигносон.
Нэлээд гүнд нь орж үзье. Зөв зохион байгуулалттай гэдэг нь үнэн чанартаа байгаль, хүн хоёрын харилцааны үнэмлэхүй үнэнд дөхсөн харилцааг шингээсэн зохион байгуулалт аж. Сахилга бат талаас нь авч үзье. Хүн, барилга, шуугиан гэсэн гурван тэс өөр төрлийн зүйлийг аваад үзэхэд аль алинд нь ерөнхий нэгэн зүйл байгаа нь сахилга бат. Зөв хүмүүжсэн, дэглэм журамтай, боловсорч хөгжсөн, ёс суртахуунтай хүн, суурийг нь бат бөх тавьсан, зураг дизайн сайтай, шилдэг инженер, техникийн ажилтан, барилгачид өндөр зохион байгуулалтаар сүндэрлүүлсэн барилга, эсвэл хэрүүл маргаан, уйлаан чарлаан, сүйрэл, хагацлыг илтгэх чимээ шуугиан биш, харин хайр энхрийлэл, дотносол, оргилсон хүсэл тэмүүлэл, бадрангуй үйлс, ялалтад дуудсан чимээ шуугианыг илтгэх сайхан хөгжим гурвыг төстэй гэвэл адилтгагч нь сахилга бат аж. Энэ утгаар хөгжим хүнийг сахилга журамтай, төв шударга болгон “хүмүүжүүлдэг” байна. Н.Жанцанноров гуай энэ тухай ярьж байхдаа нэгэн жишээ татсан юм. Мань хүн оюутан байж. Москвагаас Внуково нисэх буудал руу таксигаар явж байхад нь жолооч ямар мэргэжилтэйг нь асууж л дээ. Хөгжмийн зохиолч болохоор суралцаж байгаагаа хэлбэл ихэд олзуурхан “Хөгжимтэй ойр хүн их өөр байх юм. Манай байрны гурван хүүхэд хөгжмийн сургуульд явдаг юм. Тэд гурвуул бусад хүүхдүүдээс нэг л өөр. Такие организованные, центричные” гэж хэлж гэнэ. Эгэл жирийн жолооч эр хөгжмийн хүнд нөлөөлөх чанарыг мэдэрснээ хуваалцсан нь тэр бөгөөд хөгжим хэмээх гайхамшигт зүйл хүнд хэрхэн нөлөөлж далдуур хүмүүжүүлж байдийг тэр гурван хүүхдийн байдал төрх илтгэжээ.
Энэ мэтчилэн олон сайхан жишээ татаж ярьсны эцэст нэрт хөгжмийн зохиолч маань “Хөгжим гэдэг бол ертөнцийн тухай ухуулах хуудас, номлол гэж би түрүүн хэлсэн. Хүн гэж ийм амьтан юм, ертөнц, хорвоо, амьдрахуй, хайр гэж юу юм гэдгийг хэлж, тайлбарлаж өгдөг нээлтүүд юм. Миний хувьд шинэ бүтээл бүхэн нээлт байдаг. Хөгжим бичих гэдэг нь тухайлбал Бетховены холбосон аялгуунуудаас шинэ бодис гаргаж авч байгаагаас ялгаагүй” гэсэн юм.
Энэхүү нийтлэийг бичигч миний бие хөгжим сонирхогч юм. Хүн төрөлхтөний гайхамшигт бүтээл хөгжим гээч агуу зүйлийн талаар маш ихийг мэдэхийг хүсдэг. Хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдсөөр хөгжмийн уран зохиол, дэлхийн хөгжмийн түүхийн номнууд овоо хэдийг эргүүлсэн юм. Тэгэх тусмаа энэ агуу зүйлийн талаар юу ч мэддэггүйгээ ухаардаг. Гэхдээ гутардаггүй ээ. Хүн хөгжмийн боловсролтой болсноор ертөнц, нийгмийн тухай мэдлэг нь системчлэгдэж, амьдрал, ажил үйлс, гэр бүл, ахуйдаа ч дэг, соёлтой хандахыг эрмэлздэг шиг санагддаг. Нөгөө талаар хөгжим бол нийгэм, түүх юм гэдгийг олж мэдсэн. Нийгмийн тусгал учраас түүний тухай сонирхож мэддэг байх нь танин мэдэхүйн бас нэгэн төрлийн зэвсэгтэй болж байна л гэсэн үг.
Аугаа хөгжмийн тухай яриад эхэлмэгц Европт амьдарч байсан, аялал зугаалгаар очиж байсан монголчуудын санаанд юуны өмнө христийн сүмийн өндөр өндөр, уран гоё барилга, музейнүүд, тэдний дотоод, гадаад засал бууж ирэх. Тэдгээр байшингууд руу яваад ормогц хамгийн түрүүн сүмийн асар том орган хөгжим байхыг олж харна. Мөргөлийн үеэр бол бүр ч сүртэй. Хүнгэнэсэн, эгээ л тэнгэрээс бурхан бууж ирж буй мэт их чимээ сүсэгтэн олныг эрхгүй эзэмдэнэ. Шашны хөгжмийн зориулалт нь тийм аж. Энд өгүүлж буй дүр төрхийг суут хөгжмийн зохиолч Й.С.Бахын зохиол, бүтээлүүдээс мэдэж болно. Түүний “Токката”-г нэг сонсоод үзээрэй. Тэр аяараа Европын түүхийн нэгээхэн хэсгийг хэдхэн минутад өгүүлж орхино. Тэгснээ Бранденбургийн концертуудыг нь сонсох юм бол мөн л тухайн үеийн Европын хотуудын энх цагийн амьдралын дүр зураг. Худалч хүнд түүх, соёлын дурсгалт хот Бранденбургийн үнэр үнэртэх ч шиг санагдах вий.
Тэгвэл Моцартын хөгжим юу хэлдэг вэ. Товчхон хэлэхэд тэрхүү том, нүсэр барилга байшин дотор юу болж байдаг, ямар амьдрал өрнөж, язгууртан ноёд хэрхэн аашилж аяглаж, алхаж гишгэж байсан тухай мэдэж болохоор. Бүдүүлгээр дур мэдэн зүйрлэхэд сайн барилгын дотоод чамин нандин засал чимэглэл, банзал өмссөн “хийх ажилгүй” эрчүүд цагаа “хүүхэн эргүүлж” хэрхэн өнгөрөөж байсныг ч бараг хэлээд өгдөг гэхэд болохоор. XVII зууны сүүлч, XVIII зууны эхэн үеийн Европ юм даа. Бетховены хөгжим юу өгүүлдэг вэ. Амьдрал, тэмцэл, хайр, ганцаардал, гуниг, цөхрөл, он удаан жил хүлээсэн ялалтын дуун бол түүний хөгжим. Дараа нь өөрөөр хэлбэл, хувьсгал, дайн самуун дууссаны дараахь үеийн нэг их налайсан тайван амьдралыг мөрөөдсөн, зүгээр л залуус гар гараасаа хөтлөлцөөд тайван алхаж явахыг хүсэмжилсэн хөгжим бол Шубертынх. Тэр эрхмийг дэлхийн хөгжмийн урлагийн түүхэнд романтизмыг эхлүүлсэн гэж үздэг. Харин нэлээд хэдэн жилийн дараа Норвегийн хөгжмийн зохиолч Э.Григ өөрийн бүтээлүүдээрээ “Шуберт нарын хэтэрхий нялуун хөгжмүүдээс татгалзая. Сансраас газарт бууж, бодит амьдралын өнгийг илтгэх хөгжим бичье” хэмээн тунхаглаж, тэр үзэл санаа нь хөгжмийн урлаг дахь реализмын эхлэл болсон түүхтэй юм билээ. За тэгээд П.И.Чайковский гээд яривал “хадуураад” явчих байх.
Зөвхөн сонирхож уншихад хөгжим гэдэг түүх, зүй тогтол, систем юм гэдэг нь харагдсан. Н.Жанцанноров гуай бидэнд алтаар ч хэмжишгүй үнэтэй их зүйлийг ярьж өгсөн ч тэр бүгдийг нь нийтлэлд багтаах аргагүй. Гол нь түүний ярианаас хөгжмийн боловсролтой байхын утга учрын талаарх хэсгүүдийг нь орууллаа.
Хэрхэн хөгжмийн боловсролтой болох вэ?
Энэ тухай Н.Жанцанноров гуайтай хэрхэн ярилцсанаа толилуулъя.
- Хөгжмийн боловсролтой байх, олох, олгох гэдэг хувь хүний асуудал юм уу, нийгмийнх үү?
- Эхлээд хөгжмийн боловсрол гэж юу вэ гэдэгт хариу өгөхийг оролдох уу. Энэ нь урлагаас ангид асуудал шүү. Урлагийн хэрэглэгдэхүүнүүдийг ашиглан хөгжмийн тухай, түүгээр дамжуулж ертөнц, амьдралын тухай ойлголтоо гүнзгийрүүлж болох ч тэгснээрээ хөгжмийн урлагт нэвтэрлээ гэж үзэж болохгүй юм. Зүйрлүүлье. За, энэ энгийн халбага хоол идэх хэрэглэгдэхүүн мөн үү, мөн. Харин урлаг биш. Түүнийг их гоё болгон хээ хуар тавиад, дизайн чимэглэлтэйгээр хийвэл тэр музейд очно. Хүн бүр түүгээр хоол идэхгүй. Харин музей, үзэсгэлэнгээс урлаг талаас нь харсан, биширсэн хүн худалдаж авч зөвхөн өөрөө хэрэглэж болох юм. Ингэснээр тэр ганц, ховор, үнэ цэнтэй болж байгаа юм. Яг түүн шиг хөгжмийн боловсрол гэдэг олон нийтийн хэрэг бөгөөд ард олон боловсролтой, мэдлэгтэй байхыг хичээдгийн адил болж өгвөл хүн бүр хөгжмийн боловсролтой байхыг эрмэлзэх л хэрэгтэй.
- Боловсрол гэдэг бүхэлдээ цул юм гэж үзвэл хөгжмийн боловсрол дөрөвний нэг хэсэг эмтэрхий нь гэвэл?
- Хэдэн хувь гэдгийг мэдэхгүй байна. Яах аргагүй хөгжмийн боловсрол хүний хөгжлийн салшгүй нэг хэсэг бол мөн. Боловсрол сайтай хүн нийгэмд олон байх ямар ач холбогдолтой нь ойлгомжтой. Ер нь боловсрол гэдэг эцсийн дүнд зөв амьдрах ухаан л юм шүү дээ.
- Хөгжмийн боловсролтой хүн боловсролгүйгээс юугаараа ялгаатай вэ?
- Хөгжмийн нарийн ширийнийг мэдэрдэг, тэр мэдрэмжээ ашиглаж чаддаг хүн бусдаас арай илүү сэтгэнэ ээ дээ. Тэр хүний тархи илүү ажиллаж байна л гэсэн үг.
- Боловсролтойн дээр урлаг, хөгжимд ойр хүн ерөнхийдөө төгс төгөлдөрт дөхнө гэвэл?
- Ер нь тэр зүг рүү л чиг гарч байгаа нь тэр. Хөгжмийн боловсрол гэдэг өргөн ойлголт, хоёр янз. Хөгжмийн мэргэжлийн боловсрол гэж байна. Мөн иргэний боловсрол гэж бий. Мэргэжлийн боловсролыг олон жилийн тусгай сургалтаар олгодог. Хөгжмийн сургалтын бүх шатны байгууллагууд энэ талд ажилладаг. Харин хөгжмийн иргэний боловсролыг системтэйгээр олгох орчин манайд алга. Хүмүүс хүүхдүүдээ хөгжмийн боловсролтой болгож өсгөх талаар санаа тавьдаг болсон нь сайн. Гэхдээ Бетховен хэдэн симфони бичсэн, Моцарт хэд насалсныг цээжээр хэлэх зэрэг нь хөгжмийн боловсролтой болж байгаагийн шалгуур биш юм. Хүн гээч дээд зохион байгуулалттай амьтан сонсох мэдрэхүйгээ хэр зэрэг ашиглаж чадаж байгаа тухай асуудал юм. Хүн юмыг амталж, үнэрлэж, харж мэдэрч таашаал авдаг, хэрэглэдэг биз дээ. Яг л түүн шиг сонсож таашаан мэдэрч оюунаа цэнэглэн хөгжүүлэх, улмаар амьдралаа хөглөхөд ашиглах тухай асуудал.
-Хүмүүс хөгжмийн боловсролтой болох, ялангуяа хүүхдүүдээ боловсролтой болгохын тулд яах ёстой, юунаас эхлэх вэ?
- Хөгжмийн аливаа бүтээл сайн, муу байгааг ялгах чадвартай болж байгаа бол нэлээд боловсорч байгаа нь тэр л дээ. “Учиртай гурван толгой” дуурийн Нансалмаагийн дүрд Бүтэд, Жавзандулам, Уртнасан гэсэн дуучид дуулахад хэн нь ямар дуулав, юугаараа ялгаатай, онцгой байв гэдгийг харьцуулж дүгнэж чадаж, өөрөөр хэлбэл аль нь таны таашаал авах хэрэгцээг хангаж байгааг тодорхойлж чадаж байвал тэр хөгжмийн чамгүй боловсролтой хүн. Сонсох эрхтэнээ ашиглаж, сэтгэл зүрхээ чагнаж буй хэрэг.
- Тэгвэл анхны алхам нь?
- Хөгжим бол бэлэн биш бүтээгдэхүүн юм. Яг л гурил шиг. Шууд хэрэглэж болохгүй. Зуурч, нухаж, хэрчиж байж болгож иднэ ээ дээ. Хүүхдээр гурил зууруулах хэрэгтэй. Усыг нь сайтар тааруулж зуурдаг болтол нь дахин дахин ажиллуулах хэрэгтэй. Хөгжмийн зөв эгшгэн дээр өөртөө таарсан эгшгүүдийг гаргаж чаддаг болтол нь гүрийлгэх. Хятад сайн тогооч нар гурилынхаа ширхгийг мэдэрч зуурч, нухаж, татаад нарийхан утас шиг болтол татаж сунгаж байдаг юм билээ. Яг л тэдэн шиг гурилын ширхгийг мэдэрдэг болтол нь ажиллуулбал уг нь хөгжмийг илүү мэдрэх юм.
- Гурил зууруулах гэдэг нь ямар нэг хөгжмийн зэмсгээр тоглуулж сургана гэсэн үг ээ дээ?
- Ээ дээ, яг. Төгөлдөр хуур, гитар ч гэдэг юм уу. Ямар ч зэмсэг байж болно. Хүн зовж, биеэр туулж байж илүү өөрийн болгодог. Мөн аль болох их сонсго, байнга үзүүл. Театрт очих болгондоо биш юм гэхэд аль болох залхууралгүй дагуулаад явж бай. Хүн нэг бүтээлийг олон удаа үзэж байж мөн чанарыг нь мэдэрдэг.
- Та түрүүн удирдахуйн ухаанд ч урлаг, хөгжмийн боловсрол нөлөөлнө гэж хэлсэн?
- Цэгцтэй, зөв мэргэн бодлого боловсруулахад логик, сэтгэх чадвар, өндөр зохион байгуулалт, сахилга бат, чадвар хэрэгтэй еэ дээ. Тэгвэл энэ бүхнийг хөгжим агуулж байдаг. Манай улстөрчид чухам ямар байдгийг мэдэхгүй юм. Английн захын лорд хийл хөгжим тоглодог шүү дээ. Хөгжмийн, хошин шогийн мэдрэмж сайтай хүмүүс байдаг. Хошин шог гэхээр манайхны үзүүлээд байдаг шог огт биш юм шүү. Сэтгэлгээний, хөгжсөн тархины зугаа гэдэг талаас ойлгох хэрэгтэй.
- Японы хааны гэр бүлийнхэн л гэхэд бүгд урлаг, хөгжмийг дээдэлдэг, бүгдээрээ л хөгжмийн ямар нэг зэмсгээр тоглодог нь ард түмний дунд соёл түгээх үлгэр жишээ болдог шиг санагдсан.
- Тэгэлгүй яах вэ
- Нээрээ манай улстөрчид хэцүү хүмүүс байдаг шүү. Морь мал л шүтнэ?
- Нэг хүн ярьж байсан юм. Манай дарга нарын нэгнээс нь гадаад хүн Монголд “Тоска” тоглодог эсэхийг асуухад нь “Тоска тоглодог гэж мэдэхгүй юм байна. Харин Тоёота л олон явдгийг нь мэдэх юм байна” гэж хариулсан гэдэг. Уран сайхны боловсрол олж аваагүй лидерүүд хүмүүний харилцааны утга учрыг олох уу даа. Компанийн захирал мөнгө тарааж Их хуралд гарснаа улстөрч боллоо гэж бодвол эндүүрэл. Албан тушаал түүнийг улстөрч болгож байгаа болохоос биш, мэдлэг боловсрол, чадамж нь болгож буй хэрэг биш юм.
- Бидний хөндөж буй хүмүүс хөгжмийн боловсролтой байх нь хөгжлийн чухал элемент юм гэсэн санааг хөндөж олон нийтийн анхаарлыг ийш нь чиглүүлж байгаа маань хөнгөн, хийсвэр санаа, сэдэв биш гэдгийг танаар батлуулсандаа сэтгэл хангалуун байна?
- Хөгжмийг мэдэрдэг, хэрэглэдэг байхад цаг хугацаа, орон зайн мэдрэмж, баримжаатай байна аа л гэсэн үг. Өнгөрсөн, одоо, ирээдүйн баримжаа, төсөөлөл бол хөгжим.
- Дунд сургуульд хүүхдүүдэд хөгжмийн боловсрол олгох сайн хөтөлбөр хэрэгтэй санагдах юм. Танд хувилбар байхгүй юу?
- Бэлэн юм алга. Харин энэ чиглэлийн мэргэжилтнүүд, байгууллагууд хамтарч зөвлөлдөж хэлэлцээд яах тухай асуувал би дуртайяа хүч нэмнэ.
- Та Ерөнхийлөгчийн зөвлөх байх аа?
- Үндэсний аюулгүй байдлын.
- Тэгэх тусмаа таны л чигийн ажил байна даа?
- Танай сэтгүүл энэ асуудлыг хөндөж байгаа нь цагаа олжээ. Амжилт хүсье.
- Баярлалаа.
Хаана “гурил нухаж” болох вэ?
Сүүлийн жилүүдэд эцэг эхчүүд хүүхдээ хөгжмийн дугуйланд явуулах нь эрс нэмэгдсэн. Хүүхдийн ордны сонгодог болон ардын хөгжмийн ангиудад пиг. Намар хичээлийн жил эхлэх үеэр эдгээр дугуйланд хүүхдээ багтаачих гэсэн аав, ээжүүд шөнөжин өдөржин дугаарлаж байж бүртгүүлдэг юм билээ.
Энд багтаагүй нэг нь, эсвэл хүссэн багшаараа заалгах гэсэн нь бусад сургалтын төвүүд, эсвэл хувь багшид ханддаг байна. Тухайлбал төгөлдөр хуур сургалтын “Авьяастан” гэж Филармонийн удирдаач Н.Бүтэнбаярын гэргий багш Наранцацралтын сургалтын төвд 60-аад хүүхэд хичээллэдэг юм билээ. Хөгжим бүжгийн коллеж, СУИС-ийн багш нар бүгд л “хувийн” хүүхэдтэй. Тэд ихэвчлэн гэрээрээ цөөн хүүхэд авдаг.
Мөн LADY, “Аллегро”, “Агаар мюзик” гэхчлэн төвүүд төгөлдөр хуурын сургалт явуулдаг. Европ хөгжмийн зэмсгүүдийн зэргэцээ ардынхаа хөгжмөөр тоглож сурах гэсэн хүүхдүүд ч олон. Эрэгтэй хүүхдүүд ихэвчлэн морин хуур сурахыг хүснэ. Тэд СУИС, ХБК-ийн багш нарт ханддаг. Морин хуурч багш нар мөн л ажлын бус цагаар сургалт явуулдаг.
Байнга сонсго, бас таниул
Хөгжмийн боловсрол эзэмшихэд зөвхөн ямар нэг хөгжмийн зэмсгээр тоглодог байх хангалтгүй аж. “Гурил зууруулах”-ын зэрэгцээ байнга үзүүлж байх ёстой юм байна гэдгийг бид хамтдаа ойлгосон. Мөн дэлхийн урлаг, хөгжмийн түүх, уран зохиолтой танилцуулах, хөгжмийн төрөл жанруудын тухай ойлголт өгч, эхний ээлжинд хөгжимд дурлуулах чиглэлд ажиллах нь том алхам ажээ.
Алинаас нь эхэлж сонсгох вэ?
Н.Жанцанноров гуай хүүхдэд хөгжмийн бүтээлүүдээс тааралдсаныг нь сонсгоод байх нь хөгжмийн боловсрол олгож буй хэрэг яавч биш гэсэн л дээ. Гэхдээ л тэрбээр “Их сонсго, хүүхдийг хөгжимд ойрхон байлга” гэж зөвлөж буй юм. Мөн Боловсрол, шинжлэх ухааны яамнаас дунд сургуулийн сурагчдад үзүүлсэн байвал зохих сонгодог бүтээлүүдийн жагсаалт гаргасан байх юм. Гэтэл энэ нь бичгийн гурван цаас дүүрэн юм байсан тул “толгой эргэм”. Түүний оронд олон нийтийн хөгжмийн боловсролын чиглэлд илүү ажиллаж буй хүмүүст хандаж энэ тухай лавласан юм.
Ч.Чинбат /Хийлч, удирдаач, ХБК-ийн багш, УГЗ/
- Нэг их хүнд биш, хөнгөн, сонсголонтой хөгжмүүд, тухайлбал Й.С.Бахын хүүхдэд зориулсан жижиг бүтээлүүд, А.Вивальди, Мендельсоны концертуудаас эхэлбэл зүгээр дээ. Ялангуяа хөгжмийн мэргэжлийн боловсрол олгох гэж буй бол тоглох зохиолыг нь дахин дахин сонсгох, маш сайн ойлгуулах чухал. Аав маань намайг бага байхад тоглуулж сургахыг яардаггүй байсан. Зохиол сонсуулаад л байна, ярьж өгнө, юу бодогдож байгааг асууна. Мэргэжлийн хөгжимчин болохгүй ч гэсэн хөгжмийн зохих төвшний боловсролтой болгох гэж байгаа бол мөн л сонсуулахаас эхэлсэн нь зөв л дөө.
М.Цогбадрах /“Агаар мюзик” төвийн тэргүүн, төгөлдөр хуурч/
- Ямар ч хөгжмөөс эхэлж сонсгож болно. Заавал нэрлэх хэрэгтэй гэж байгаа бол Моцартын зохиолууд юуны өмнө санаанд орж байна. “Турк марш” гэгддэг рондогоос нь авахуулаад симфониуд нь, тэр дундаа 40 дүгээрхийг нь жагсаалтын бараг эхэнд бичих хэрэгтэй. Түүний бүтээлүүд хөнгөхөн, чамин нандин өнгө аястай, товч тодорхой болохоор хүүхдэд их ойлгомжтой. Томчуудад хандан хэлэхэд түүний хөгжмүүд сайн чанарын дарс л гэсэн үг. Шопены гоё зохиолууд байна. Вальсууд нь сэтгэл татам. Хүүхдүүд Брамсын “Унгар бүжиг”, Штраусын вальсуудыг чих тавин сонсдог. Гагцхүү тэднийг урлагийн орчинд өөрсдийнх хүсэлтээр урьж, сонсгох л чухал. Бид одооноос гурав, дөрвөн жилийн өмнө сургачдыг анги ангиар нь хүчээр авчирч хөгжим сонсгож, тайлбарлаж өгч байсан үе бий. Нийслэлийн зургаан сургуулийн хэд хэдэн ангийг Хөгжим бүжгийн зааланд цуглуулж байгаад лекц тоглолт зохион байгуулдаг байсан юм. Тэгэхэд тэр хүүхдүүдийн 10-20 хувь нь л үнэнээсээ сонсдог, хэсэг нь өөрсдийгөө албадаж томоотой сууж өнгөрөөдөг, за бас 10-20 хувь нь ёстой байж суух газраа олж ядна. Сандлаас сандал дамнаж цовхчино. Тэр үед бараг бүх л хүүхдийг сонгодог хөгжимд дурлуулчих юм бодож тэгж сургуулиас сургууль дамжин уулзалт хийж, хөгжим сонсохыг урьж явсан маань их л романтик мөрөөдөл байсан юм билээ. Үнэндээ хөгжмийг сонсож хүлээж авах хүн байхад, огт үгүй нь ч бас байдаг. Тийм хүмүүсийг албадах шаардлагагүй гэж боддог болсон. Аливаа юманд цаг нь ирэх гэж их учир байдаг гэдэг. Нэг зүйлийг онцлон хэлэхэд хөгжмийг орчинд нь, өөрөөр хэлбэл театрт, зориулалтын зааланд сонсох ёстой, тийм соёлыг хэвшүүлэх ёстой юм шүү. Монголын телевизүүдээр дан хөгжмийн тоглолтууд хааяа гаргадаг. Их л хэцүү сонсогддог юм. Чанар нь 40-50 хувь алдагдсан бүтээгдэхүүн хэрэглэж байна гэж л бодох хэрэгтэй. Төхөөрөмж сайтай телевизээр бичлэг сайтай тоглолтууд гаргах бол өөр л дөө.
Г.Эрдэнэбаатар /ДБЭТ-ын найруулагч/
- Олны танил болсон дууриудыг том, нүсэр гэж тээршаахгүй хүүхдэдээ байнга үзүүлж байгаасай эцэг эхчүүд. Ямар ч насны хүүхэд “Кармен”-д маш дуртай. Амьсгаагаа дарж байгаад л үздэг. “Евгений Онегин”-д монголчууд их дуртай. “Трубадур”, “Травиата”, “Шидэт лимбэ” гээд дурдаад байвал олон. Алиных нь ч хөгжим гоё. Хүүхдийг дагуулаад ирэх нь л чухал. Тэд аяндаа театрын уур амьсгал, хөгжмийн бүтээлүүдийн сайханд автана. Аяндаа л хэрэглэгч, үзэгчид болж өснө.
Б.Сэргэлэн /ДБЭТ-ын захирал/
- Алдартай олон хөгжим бий. П.И.Чайковскийн суут бүтээлүүдээс мэддэг байх нь соёлт ертөнцийн нэгэн гишүүн болохын баталгаа болов уу. Хуульч мэргэжилтэй, төрийн албанд боломжийн ажил эрхэлж байсан залуу зүрх сэтгэлийнхээ дуудлагаар Петрбургийн Хөгжмийн дээд сургуульд суралцан хөгжмийн зохиолч болоод дахин давтагдашгүй ямар ямар алдарт бүтээлүүдийг туурвин хүн төрөлхтөнд үлдээсэн нь тун сонин. “Хунт нуур” “Щелкунчик”, ”Нойрссон гүнж” бүжгийн жүжгүүд, ”Евгений Онегин” дуурь болон дан хөгжмийн хүчирхэг хэрнээ уран яруу бүтээлүүд нь гайхалтай. Дуурь, балет нь харахын зэрэгцээ сонсоход зориулагдсан бүтээлүүд. Ж.Бизегийн “Кармен” дуурийг хүүхэддээ үзүүлэхгүй том болгочих нь тун харамсалтай. Эрэмгий, өөртөө итгэлтэй Кармен багачуудад маш их таалагддаг. Энэ нь “Хабанера” хэмээх ари юм гэж байгаад цээжлүүлэх хэрэгтэй. Тэр цоглог хөгжим, түүнд эрх зоргоороо дүүлэх мэт аашлах Карменаас хүүхэд хэзээ ч уйдахгүй, мартахгүй.
Сайн хөгжим
“National geographic” зурагтаар гарсан юм. Италийн усан үзэм тариалагч нэгэн эр ургацыг нэмэгдүүлэх арга эрэлхийлэхдээ тариан талбайнхаа дөрвөн буланд том гэгчийн төхөөрөмж суурилуулан сонгодог хөгжим эгшиглүүлдэг болж л дээ. Үнэхээр таамаглаж байсан нь батлагдаж намар нь урьд өмнө байгаагүй амт чанартай, усан үзэм хурааж авчээ. Тэр хүн энэ тухай телевизээр ярилцлага өгөхдөө “Би хэдийгээр сонгодгийн өлгий нутгийн уугуул оршин суугч ч гэлээ сонгодо хөгжим ийм ид шидтэй гэдгийг мэдээгүй явжээ. Сайн бичигдсэн хөгжим амьд организмд ийм сайнаар нөлөөлдөг юм байна” гэж хэлж байсан.
Мөн япончууд бас нэгэн туршилт хийж. Цэцэрлэгийн таван настай хүүхдүүд ямар хөгжим илүү таашаадгийг судлахад Л.В.Бетховены 5 дугаар симфони тэргүүн байранд шалгарчээ. Хэмнэл түргэн, бадрангуй, урагш тэмүүлсэн аястай уг симфонийг “Ялалтын” хэмээн нэрийддэг.
Ерөнхийдөө туршилт маш сонирхолтой дүн харуулсан байна л даа. Удаахь байруудыг мөн л сонгодог, поп бүтээлүүд эзэлж байсан бол хүүхдийн дуунууд хамгийн сүүлийн байруудад шалгарсан байжээ. Тэр жаахан хүүхдүүд ямар хөгжимд дуртай байгааг нь сонсоод хөдөлж буй байдлаар нь, даган бүжиж, баяр хөөр болж буй байдлаар нь тодорхойлсон байна л даа.
Чанартай, сонгодог
Японы нэгэн хөгжим судлаач хөгжим усанд ямар нөлөө үзүүлдгийг судалжээ. Энэ нь үнэн хэрэгтээ хөгжим хүнд ямар нөлөөтэйг мэдэхийг зорьсных. Хүний бие организмын 70 хувийг ус эзэлдэг болохоор нөлөөлөл адил гэж тооцоолж л дээ. Туршилт явуулахад металл рок сонссон усны молекул тэр гэхийн тэмдэггүй замбараагүй, гадаргуу дээр будаг цацсан мэт хэлбэр бүхий болж харагджээ. Харин Моцартын 40 дүгээр симфони гэх зэрэг алдарт бүтээлүүдийг сонссон усны молекул 6 талст хэлбэр бүхий байж. Цоо эрүүл амьд организмийн эс 6 талст хэлбэртэй байдгийг шинжлэх ухаан хэлдгийг саная. Л.В.Бетховен, П.Чайковскийн хөгжмүүд, Элтон Жоны дуунууд, АББА хамтлаг гэхчлэн зөв зохион байгуулалттай, сонсголонтой хөгжмийн бүтээлүүдийг сонссон уснууд 5, 4 талст гэхчлэн дандаа тэгш хэмтэй, зөв хэлбэр бүхий дүрс үүсгэсэн байх аж. Эрдэмтэн энэхүү, Япон улсын олон том корпорацийн санхүүгийн дэмжлэгтэйгээр явуулсан судалгааныхаа дүнг туршилтынхаа дүнг танилцуулахдаа эцэг эхчүүд хүүхдэдээ ямар хөгжим сонсгож байхаа сонгоход нь туслах гэснээ хэлжээ.
Хөгжим гээч оюуны гайхамшигт бүтээл яг л сайн чанарын дарс, маш гоё бялуу, эсвэл дээд зэргийн чанартай кофе шиг амттай, дур хүсэл бадраагч хэрнээ нөр их хөдөлмөр, тэвчээр, хариуцлага шаардсан онцгой бүтээгдэхүүн аж. Энэ хүртэл хамт явсан эрхэм уншигч танд хөгжмийн тухай, түүнийг тойрсон асуудлуудын тухай янз бүрийн л бодол төрж буй байх. Ямартаа ч хөгжим, хөгжмийн боловсрол гэх зэрэг ойголтууд нь амьдралаас хол хөндий, тойрч давхиад байх, өөрт хамаагүй юм шиг зүйл огтхон ч биш юм байна гэдэгтэй та санал нийлж байгаа болов уу.
Танай гэр бүлд сайн сайхан бүхнийг хүсье.
Ээж аавууд ч бас хүүхдээсээ уучлал гуйж байх хэрэгтэй
Томчууд бид хүүхдийг буруу зүйл хийсэн үед уучлал гуйхыг шаадах нь олонтаа. Тэгсэн хэр нь өөрсдөө буруу хийсэн үедээ булзааруулан тоосон шинжгүй байдаг нь багагүй тохиолддог. Ээж аавууд хүүхдүүддээ хэтрүүлэн уурласан, гар хүрсэн, зэмлэсэн бол хүүхдээсээ дараа нь уучлал гуйж байх хэрэгтэй. Эцэг эхийн зүй бус хандлагаар аргацаан орхивол хүүхэд өөрийгөө ч том дуугарч, хүнд гар хүрч болох юм байна хэмээн бодох болдог. Хүүхдээсээ уучлал гуйх үедээ буруугаа зөвшөөрсөн зарим хандлагыг харахад “ээж нь чиний төлөө л тэгж байгаа ш дээ”, “чи л ийм хэрэг тариагүй бол аав нь гар хүрэхгүй ш дээ” гэх мэтчилэн ханддаг. Энэ бол буруу хандлага юм.
Үүний оронд “ээж нь арай хэтрүүлчихсэн үү, уучлаарай” эсвэл "ээж нь буруугаа ойлголоо, уучлаарай” гэх ч юм уу арай өөр хэлбэрээр уучлалт гуйх нь зөв арга юм. Хүүхдүүд ээж аавыгаа байгаагаар нь харж суралцдаг гэдгийг мартаж болохгүй шүү. Эцэг эх нь буруугаа ухаарч уучлал гуйж зөв үлгэр дуурайл үзүүлбэл хүүхэд ч тэр чинээгээр эелдэг, соёлтой хүмүүн болон хүмүүжих билээ.
Эцэг эх, багш нарын анхааралд
Анх будах бас зурах ном /3-аас дээш насны хүүхдэд/
Эрхэм эцэг эхчүүд, цэцэрлэгийн багш нартаа бага насны хүүхдийн зурж, будах бүтээлч үйлийг дэмжих энэхүү шинэ номоо танилцуулж байна. Уг ном нь хүүхдийн чөлөөт сэтгэлгээг дэмжих зорилготой шинэлэг санаагаар бүтсэн тул бусад буддаг номоос үр өгөөж нь хавьгүй илүү байх болов уу.
Харин тэр үр өгөөжийг хүүхэд тань зөвхөн таны тусламж дэмжлэгтэйгээр бүрэн дүүрэн хүртэх боломжтой. Хүүхдэд ямар ч гоё сайхан ном авч өгөөд, ганцааранг нь үз гээд орхичихвол ач холбогдол муутай байдаг. Иймээс та хүүхдэдээ энэ номтой ажиллахад нь туслаарай.
Энэхүү номын онцлог нь:
- Зурж, будах ажилбарууд нь хүүхдийн зурж будах үйлийн онцлогт тулгуурлан системтэйгээр нэгээс нөгөөд шилжих, хөнгөнөөсөө хүндэрч цогц болох зарчмаар зохиогдсон.
- Хүүхдийн танин мэдэх, сурах үйлтэй уялдаатайгаар зургийн сэдвүүд нь хүүхдийн ойр орчны таньдаг болон сонирхдог эд зүйлийг хамарсан.
- Ажилбарууд нь хүүхэдтэйгээ ярилцах сайхан сэдэв болж хэл яриаг нь хөгжүүлэхэд тустай
- Хүүхдэд чөлөөтэй сэтгэж, өөрийнхөөрөө дуртай өнгө, дуртай зүйлээ зурах боломж олгоно
- Зөвхөн зурж будах ажилбаруудаас гадна сэтгэхүй хөгжүүлэх дасгалууд орсон нь хүүхдийг тань уйдаахгүй.
Та болон таны хүүхдэд энэ номоороо цагийг зугаатай, үр өгөөжтэй өнгөрүүлэхийг хүсье.
Энэхүү номтой холбогдолтой санал сэтгэгдлээ jangar@monsudar.mn хаягаар ирүүлбэл бид гүнээ талархах болно.
Худалдаалах газар:
2013 оны 12 дугаар сарын 15-наас эхлэн "Интерном" Номын их дэлгүүрт борлуулна.
Нийтэлсэн арга зүйч В.Бадамгарав
2014 оны 01 сарын 02
6-12 сартай нялх хүүхдэд:
Бөмбөг, аяга зэрэг танил бөгөөд тод өнгө, том зурагтай, хазаж үзэж болохуйц ном
12-24 сартай хөлд орж буй хүүхдэд:
Хүүхэд тэвэрч явахад тохиромжтой, унтах, тоглох зэрэг танил үйлдлийг хийж байгаа хүүхдийн зурагтай, хуудас бүртээ “сайн байн уу?”, “баяртай” гэх мэт цөөхөн үгтэй, энгийн хялбархан өгүүлэмжтэй
3-5 настай хүүхдэд:
Үлгэрийн болон хүүхдийн зохиолын ном, зурдаг, буддаг, хайчилдаг, эвлүүлдэг, зургийг харж ярихад тохиромжтой, хүмүүсийн хөдөлмөрийн онцлогийг харуулсан, өөрсдөө урлаж, бүтээсэн зурагтай, найзлах нөхөрлөх тухай болон ах эгч дүүгийн тухай цээжилж, уншиж болох энгийн өгүүлэмжтэй ном тохирно.
Хүүхэд юу хийж чадах вэ?
6-12 сартайдаа: Номонд хүрч, амандаа хүргэж, дээр нь сууж, барьж авахыг оролдоно. Зургийг харж, дуу авиа гаргаж, илж, гэрэл зурагны нүүртэй хэсгийг илүү сонирхоно. Энэ үед эцэг эхчүүд хүүхдээ нүүр рүүгээ харуулж эвтэйхэн тэврээд, “дахиад”, “зогс” гэх хүүхдийнхээ дохио зангааг дагах хэрэгтэй
12-18 сартайдаа: Бусдын тусламжтайгаар номыг барьж, хуудсыг нь хэд хэдээр нь эргүүлнэ. Ярьж чадахгүй боловч зургийг хуруугаараа заана, зарим зургийг заахдаа дуу авиа гаргаж эхэлдэг. Энэ үед эцэг эх нь номыг өөрт нь өгөхгүй бол хүүхэд уцаарлана. Ном уншиж өгөхдөө эцэг эх “сонс” гэж шаардвал хүүхэд дургүйцэнэ.
18-36 сартайдаа: Номыг хуудас хуудсаар нь эргүүлж, гэр дотроо тэврээд явна. Танил зургуудаа нэрлэнэ, анхаарал нь амархан сарнина. Нэг үлгэрийг дахин дахин уншиж өгөхийг шаардана, хүүхэлдэйндээ ном уншиж өгнө. Энэ үед эцэг эхчүүд хүүхдээсээ асуулт асуугаад хариулах хугацаа өгөөрэй. Номыг хүүхдийн өдөр тутмын амьдралтай холбон өгч, хүүхдийн анхаарлаа төвлөрүүлэх байдлыг эвтэйхэн тохируулаарай.
4 настайдаа: Номыг өөрөө авч,хуудсыг нэг нэгээр нь эргүүлнэ. Энгийн үйл хөдлөлийг дуурайж, танил үлгэрээ дахин дахин ярина, хуруугаараа зүүнээс баруун тийш, дээрээс доошоо шилжүүлэн уншиж тоглоно, шулуунаар сараачна. Энэ үед нь эцэг эхчүүд хүүхдээсээ“Юу болж байна?гэж асуу. Асуулт хүүхдийн хариултыг баталгаажуулна. Хүүхдийнхээ хэлсэн үгийг засах биш, үг хэлэхэд нь баярлаж байгаагаа илэрхийлээрэй.
Бид хүүхдээ хэрхэн хүмүүжүүлдэг вэ? Цуврал-1
Бид “Хүүхэд хүмүүжүүлэх арга”-ын талаар цуврал нийтлэлийн анхны дугаарыг та бүхэнд хүргэж байна. Үүгээрээ бид аль нэг аргыг нь магтаж, нөгөөг нь үгүйсгэхийг зорьсонгүй. Харин та өөрийнхөө хүүхдээ хүмүүжүүлж буй байдалд дүгнэлт хийж үзээрэй. Түүнчлэн бид энэ талаар багш, эцэг эхчүүдтэй санал бодлоо хуваалцахыг хүсэж байна.
Захиргаадаж хүмүүжүүлэх арга
Хүүхэд хүмүүжүүлж буй хүн бүр хүүхэдтэй янз бүрээр харьцдаг. Эцэг эхчүүд, хүмүүжүүлэгч нарын хүүхэдтэй яаж ярьж, яаж шаардлага тавьж, яаж магтаж, яаж зэмлэж, хүүхдийн аливаа үйлдэлд хэрхэн хандаж, тэднийг хэрхэн залж чиглүүлэх буюу хүүхдээ яаж хүмүүжүүлж байна гэдгээс хамаарч тухайн хүний хүүхэд хүмүүжүүлэх аргыг тодорхойлдог.
Хүүхэд хүмүүжүүлэх аргад хүүхдэд чиглэсэн хүмүүжлийн үйл ажиллагаанаас гадна хүүхдэд шууд чиглээгүй ч хүмүүжилд нь нөлөөлж буй харьцаа, хандлагын нэгдлийг ойлгодог.
Хүүхэд хүмүүжүүлэх хэлбэрийг тодорхойлох оролдлогыг анх германд 1940-өөд оны сүүлээр Казельманн, Шпрангер, Рупперт нарын эрдэмтэд хийж байсан байна. Цаашдын хөгжилд АНУ-ын цагаач еврей Курт Левиний нийгмийн сэтгэлзүйн судалгаа ихээхэн хувь нэмэр оруулсан (Schaub/ Zenke 2007: 212 харьцуул) бөгөөд тэрээр хүмүүжүүлэх хэлбэрийг захиргаадаж /autoritarian/, ардчилсан, социал интегратив /democratic/, зоргоор нь хүмүүжүүлэх арга /laissez-faire/ гэж хуваажээ.
Энэ удаагийн нийтлэлээр та бүхэндээ захиргаадаж хүмүүжүүлэх аргын талаар хүргэж байна.
Захиргаадаж хүмүүжүүлэх арга: “Чи миний хэлснийг хий”
Хэт хатуу байх нь хүүхдийн хөгжилд тусгүй.
© Can Stock Photo Inc.
Захиргаадаж хүмүүжүүлдэг буюу аutoritarian гэдэг үг нь үг дуугүй дуулгавартай байдлыг диктатурлан шаардах гэсэн утгатай франц үгээс гаралтай. (F.A. Brockhaus: 2006, S. 29)
Захиргаадалт буюу authority гэдэг үг нь хуримтлуулсан туршлага, илүү бодож сэтгэдгээрээ болон аливаа юмыг илүү хийж чаддагаараа, эсвэл албан тушаал болон уламжлалын үүднээс зааж зөвлөх, захиргаадах эрх дархыг хэлнэ. (Schaub/ Zenke 2007: 62 харьцуул) Зарим тайлбарт энэ хүмүүжүүлэх аргыг чөлөөт, ардчилсан хэлбэртэй эсрэгцүүлж үздэг. (Schmidt-Mummendey, 1971: 220 харьцуул)
Ийм аргаар хүмүүжүүлдэг томчуудын хүүхэдтэй харилцах харьцаа нь: хүүхдэд их хүйтэн хөндий байдаг байна. Учир нь тэд хүүхдэдээ сэтгэл хөдлөл болон хайраа тэр бүр илэрхийлдэггүй. Хайртайгаа хэлээд байдаггүй. Хүүхэдтэй “Чи жоохон хүүхэд, би том хүн. Том хүний үгийг дуугүй сонс” гэсэн байдлаар зэрэглэж харьцдаг. Энэ аргаар хүмүүжсэн хүүхдүүд “би, би, миний” гэсэн ярианы хандлагатай болдог байна.
Хүмүүжүүлэх арга хэрэгсэл нь: байнгын заавар, тушаал, зэмлэл, шийтгэл. Хүүхдийн хийх ёстой болгоныг зааж, зааварлаж, тушаана. Түүнийгээ хэрэгжүүлэхийг хүүхдээс шахаж шаардана, хийж байна уу үгүй юу гэдгийг хянана. Ийм томчуул хүүхдэд өндөр шаардлага тавьдаг ч, сэтгэл санаагаар дэмжих асуудлыг орхигдуулдаг, хүүхдэдээ урам өгч магтах нь бага байдаг. Харин ч эсрэгээрээ хүүхдүүд нь байнга л зэмлүүлж, тэр ч бүү хэл буруу хийсэн, томчуулын үг сөргөсөн тохиолдолд алганы амт үзнэ.
Хүүхдийн хүсэл, сонирхол, хэрэгцээг: бараг харгалздаггүй. Хүүхэд томчуудын хий гэснийг л хийх ёстой. Хүүхдийн хүсэл, хэрэгцээг анхаарсан ч эцсийн шийдвэрийг томчуул л гаргадаг. Ингэхэд хүүхдийн хүсэл, сонирхол ихэвчлэн орхигддог.
Хүүхэд буруу зүйл хийвэл: хүүхдээ хувь хүнийх нь үүднээс “Чи яагаад ингэж байгаа юм бэ? Хэн чамайг ингэ гэсэн юм бэ?” гэх мэтчилэн загнадаг. Зарим нь хүүхдээ зодно, эсвэл “Одоо чи зурагт үзэхээ боль” зэргээр аливааг хориглож, “Чамайг ингэсэн болохоор тийшээ ийшээ явуулахгүй” зэргээр эрхийг нь хасдаг.
Хүүхэд сайн зүйл хийвэл: буюу томчуудын хүссэнийг хийвэл их дуртай байх боловч хүүхдээ магтаж, урам өгөх нь бага.
Энэ аргын сайн тал нь: Харамсалтай нь бараг сайн тал үгүй. Үүнээс өөрөөр боддог эцэг эхчүүд болон хүмүүжүүлэгч нар судлаач, эрдэмтдийн нотолж буйгаар “өөрсдөө ингэж хүмүүжсэн болон өөр ямар ч арга мэдэхгүй, иймээс өөр юу ч хийж чадахгүй” учраас ингэж боддог байна.
Ганц нэг сайн тал нь гэвэл: Хүүхдүүд аливаа үйлдэлд барьц, чиг баримжаатай болдог. Би үүнийг хийвэл загнуулна, зодуулна гэх мэтчилэн мэддэг. Энэ аргаар хүмүүжсэн хүүхдүүд сурлага, урлаг, спортын өндөр амжилт гаргадаг ч тэр бүр тууштай байдаггүй.
Энэ аргын муу тал:
- Хүүхдийг чөлөөтэй хөгжихөд саад болдог. Өөрөөр хэлбэл хүүхдийн чөлөөтэйгээр сэтгэх, аливаа зүйлд бүтээлчээр хандах идэвхийг хязгаарладаг. Иймээс хүүхэд аймхай, сэргэлэн сониуч бус, юм хийх сонирхолгүй болдог
- Сэтгэл санааны дарамтанд байдаг
- Хүүхэд өөртөө итгэлгүй болж байнга бусдын заавар, тушаал, үгээр явдаг, бусдаас хараат болдог
- Бие даан сэтгэн бодож, шийдвэр гаргах, үйлдэх, асуудал шийдвэрлэх чадвар хязгаарлагддаг
- Аливаа алдаанд бусдыг буруутгах нь энгийн үзэгдэл
- Аминч. Дан “би, би, минийх” гэсэн хандлагатай болдог
- Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж чаддаггүй, ярианы чадвар муу болдог
- Шилжилтийн насны үеэсээ эхлэн уур, уцаартай, эсвэл зөрүүд болдог
- Бусадтай харьцах харилцааны чадвар муу болдог тул асуудлыг ихэвчлэн уур уцаар, зодоон цохионоор шийдвэрлэх, өөрөөсөө хүч султайг дээрэлхэх хандлагатай болдог. Энэ байдлыг хүүхдийн хүсэл, хэрэгцээ шаардлагыг анхаарахгүй байснаас үүдсэн аюулын дохио гэж үзэх хэрэгтэй
- Хүндэрсэн тохиолдолд сэтгэцийн өвчтэй болох нь бий.
No comments:
Post a Comment